Page 103 - Артас Лич хаан
P. 103

гомдол  гарч  эхлэв.  Гэсэн  ч  Теренас  Артас  хоёр  ийм  юм  болно  гэж
                мэдэж  байлаа.  Артас  Утертэй  бэлтгэлээ  хийсээр  байгаа.  Хөгшин

                паладин  түүнд  зэр  зэвсгээр  сайтар  бэлтгэл  хийхийн  хажуугаар
                мөргөл, бясалгалын хичээлийг орхиж болохгүй хэмээн хатуу шахна.
                “Тиймээ,  бид  дайснаа  хиар  цохих  хүчтэй  байх  ёстой,  бас  бид  анд
                нөхдөө, өөрсдийгөө эмчлэх хүчтэй ч байх ёстой.” гэв.


                Артас  Ялагдашгүйг  эргэн  дурссаар  л  байв.  Тэрээр  үргэлж  л  тэр

                өвлийн  хүйтэн  болоод  үрэгдсэн  хайрт  хүлгийнхээ  тухай  бодолд
                автахын сацуу тэр өдөр амьдралынх нь хамгийн том алдаа байсан мэт
                Утерын хандаж хэлсэн үг санаанаас огт гарахгүй. Хэрэв тэрээр арай
                эрт паладины бэлтгэлээ эхлэж, адуу морь гаршуулж, унах тухай сайтар

                сурсан бол цагаан азарга одоо ч гэсэн амьд байж болох байсан. Даанч
                жаахан байж дээ. Тэрээр тэр өдөр яг юу болсон тухай хэнд ч нууцаа
                дэлгээгүй. Бүгд л үүнийг осол байсан гэдэгт итгэсэн. Артас ч өөртөө
                тэгж  итгүүлсэн.  Мэдээж  тэр  Ялагдашгүйг  гэмтээхийг  санаатайгаар
                хүсээгүй.  Гагцхүү  тэр  Варайан  илдээр  сургуулилж  эхлэсэн  шиг

                паладин болох бэлтгэлээ цаг алдалгүй эхлэсэн бол Ялагдашгүйг аварч
                чадах  байсан.  Дахин  ийм  зүйл  болохгүй  хэмээн  залуу  өөртөө
                андгайлав. Хэрэв  тэр  чаддаг байсан  бол  шаардлагатай  бүхнийг  хийх

                байсан.  Тэрээр  дахин  хэзээ  ч  ийм  өрөвдөлтэй,  хүчин  мөхөс,  сул
                дорой байдалд өөрийгөө оруулахгүй хэмээн андгайлж, бэлтгэлээ улам
                ч шаргуу хийнэ.


                Жамын  юм  жамаараа,  бүх  л  өвөл  дуусдаг  шиг  өвөл  шувтарч
                Тирисфал  Глэйдэд  хавар  ирлээ.  Энэ  үеэр  сэрж  буй  хаврын  анхны
                соёолох  үзэсгэлэнт  цэцэг  адил  Жэйна  Проудмуур  Артас  дээр  ирж

                жавхаалаг харцаар түүнийг ширтэв. Тэрээр хавар бүр Лордарон болон
                Стормвиндэд тэмдэглэдэг цэцгийн баяр Ноблгарденд оролцохоор мөн
                баярт туслахаар хүрэлцэн иржээ. Өчигдөр орой дарс шимэнгээ хүлээн

                авалтанд  зориулсан  ширээ  засах,  өндөг  чихэртэй  хольж  дүүргэх
                ажилтай  зууралдан  уйтгартай  нь  аргагүй  хөдлөж  ядаж  байсан  бол
                одоо Жэйна ирсэн болохоор юу ч хийсэн урамтай болсон байв. Жэйна
                маш  болгоомжтойгоор  өндөг  дүүргэж,  чихэр  ялгах  зуураа  хөмсгөө
                өргөж түүнийг энхрийлсэн харцаар ширтэхэд энэ харц зөвхөн түүнд,
   98   99   100   101   102   103   104   105   106   107   108