Page 108 - Артас Лич хаан
P. 108

Дүрэлзэх галын гэрэл түүний дээрээс гэрэлтэж нүдэнд харагдах бүх л
                гоо  сайхныг  нь  улам  тодруулж,  толгойд  нь  зүүсэн  алтан  титэмд  нь

                гэрэл  ойж  харагдана.  Артас  энэ  агшинд  түүнийг  ширтэж  амьсгаагаа
                барив.  Тэр  үргэлж  л  ийм  дур  булаам  байсан,  түүнийг  анх  харсан
                мөчөөс л түүнд тэр татагдсан. Түүн шиг дотно, итгэл төрүүлэм бас
                сэтгэл хөдөлгөм охин байхгүй. Артас биеэ барьж чадалгүй, орчноос

                тасарсан мэт галын гэрэлд түүний үзэсгэлэн гоог ширтэхээс өөр юу ч
                хийж эс чадав.


                Тэрээр  арай  гэж  зөөлөн  хоолойгоор  “Үгүй  ээ,”  хэмээн  хэлэх  хүртэл
                хэдэн  хором  өнгөрснийг  ч  санахгүй  байв.  “Үгүй  ээ,  огтхон  ч  хэцүү
                биш.”


                Удалгүй  шөнийн  харанхуй  нөмрөхөд  тэр  хоёр  гал  тойрон  бүжиглэх

                хүмүүсийн  дунд  орж  бүжиглэв.  Манааны  шовгор  дээрх  харуулууд
                хоорондоо  мэндлэн  гар  гараа  сэгсрэлцэх  нутгийн  ардууд  болон
                тариачид гээд хүн бүрийг дээрээс ажиглах зуур хун тайж, охин хоёрт
                ямар  нэг  юм  болох  вий  хэмээн  нүд  салгалгүй  тэр  хоёрыг  дагуулан

                сандралдана.  Удалгүй  хоёр  залуу  маань  хариуцлагатай  харуулуудын
                нүдийг  хариулан,  мэдэгдэлгүйгээр  олныг  орхиж  зугтаав.  Артас
                түүнийг  ордоны  арын  хаалгаар  ордог  хувийн  өргөөндөө  дагуулан
                одов.  Гал  тогоо  орохоор  зам  товчилж  буй  хэдэн  зарцад  харагдах

                шахснаа хоёул хана налан нилээн удаан ямар ч хөдөлгөөнгүй зогсов.


                Дараа  нь  тэд  Артасын  өрөөнд  орж  ирэв.  Залуу  хаалгаа  хааж,
                нуруугаар  хаалгыг  налж  зогсоод  охиныг  өөр  рүүгээ  татан  авчирч
                шуналтайгаар  гүнзгий  үнслээ.  Гэтэл  бургасан  хүнээс  туссан  улбар
                ягаан  галын  туяа  хацар  дээр  нь  тодорсон  хэвээр  байгаа  номын  мөр

                хөөсөн, ичимхий охин Жэйна үнсэлтийг нь таслаж, залууг гарнаас нь
                чирэн ор руу зүглэв.


                Залуу зүүдэндээ алхаж буй мэт ухаан санааны манан дунд гишгэлсээр
                орныхоо дэргэд очиж, охины гарнаас маш чанга атгаад, гэнэт бяцхан
                гарыг  нь  бяцартал  атгачих  вий  хэмээн  эмээж,  “Жэйна,”  хэмээн

                шивнэлээ.
   103   104   105   106   107   108   109   110   111   112   113