Page 111 - Артас Лич хаан
P. 111
Наймдугаар бүлэг
Урьд өмнө нь өвлийн баяраар ордонг энэ жилийнх шиг ийм
гоёмсогоор бас цоглог байдалтайгаар чимэж байсангүй. Мурадин
өөрийн ард түмнийхээ төлөөлөл болж элчин сайдаар ирэхдээ одой
нарын уламжлалыг Лордаронд авчирсан байлаа. Жил ирэх тусам одой
нарын уламжлалаар баяр тэмдэглэх нь түгээмэл болж, энэ жил ч хүн
бүрийн сэтгэлд хүрсэн сайхан баяр болох нь тодорхой болов.
Жэйна баярын анхны ёслол болох Сүрлэн Хүнийг театрын тоглолт мэт
сайхан шатааж олны нүдийг хужирласнаас хойш хэдэн долоо хоногийн
өмнөөс баярын уур амьсгал ихэд орсон байлаа. Тэрээр Даларан
хүртэл телепортлож чадах шидтэн хэдий ч өөрөө хүсвэл өвлийн турш
Лордаронд үлдэж болно хэмээн хаан Теренас тусгайлан зөвшөөрсөн
аж. Ямар нэг өөрчлөлт гарч буй нь илт байлаа. Энэ бүхэн хэнээр ч
хэлүүлэлтгүйгээр, гүн гүнзгий түвшинд өрнөж байв. Артасын гэр
бүлийнхэн Жэйна Проудмуурыг Кул Тирасын удирдагчийн охин,
түүний найз гэхээс илүүтэйгээр өөр түвшинд хүлээн авч харьцах
болжээ.
Түүнтэй хааны гэр бүлийн гишүүн мэт харьцаж эхлэсэн байлаа.
Ээж нь өвлийн баяраар гоёх даашинз сонгохоор Жэйна Калиа хоёрыг
хамтад нь дагуулан явахыг харсан Артас анх үүнийг гадарлав. Өөр
бусад зочид ч баярт оролцохоор ирсэн байсан; Лианн хатан
өөрийнхөө болоод төрсөн охиныхоо хувцас, гоёл чимэглэлийг урьд
нь хэзээ ч, хэнтэй ч хуваалцаж байгаагүй.
Теренас хаан ч бас ард олны хэргийг хэлэлцэх, өргөдөл барагдуулах
үедээ Артасын хажууд Жэйнаг байлцуулахыг байнга хүсэмжлэнэ.
Охин хааны зүүн гар талд, Артас эрх ямбын дагуу баруун гар талд нь
сууна. Жэйна Проудмуур бараг л хан хүүгийн суудалтай энэ
зэрэгцэхээр хүндлүүлэх болсон байлаа.
Тиймээ, учиртай болоод л ингэж байгаа хэмээн Артас бодно. Үгүй гэж
үү? Тэрээр хэдэн жилийн өмнө Калиад хэлж байсан үгээ