Page 114 - Артас Лич хаан
P. 114
болвол яах бол? Тэр үнэхээр түүнд хайртай, тэр ч өөрт нь хайртай
бол? Хэрэв тэрээр муу эр нөхөр, муу эзэн хаан, бас --- яах бол?
“Би бэлэн биш ээ,” хэмээн хэлээд хацар нь улаа бутрав.
Охин хөмсгөө өргөж, “Зүгээр дээ, бид яг одоо бяцхануудаа гаргах
гээгүй шүү дээ.” гээд, үүнийгээ гарцаагүй гэж батлах мэт гарыг нь
барьж атгалаа.
Артас гэнэт түүний гарыг нь сэгсэрч тавиулаад, арагш алхав.
Сандарсан охин духаа атиртал хөмсгөө өргөж,
“Артас? Яасан бэ? Юу нь болохгүй байна?”
“Жэйна--бид хэтэрхий залуу байна,” гэж хэлээд, дуугаа арай
өндөрсгөж, хурдан хэмнэлтэйгээр, “Би хэт залуу байна. Бас хийх
юм… --Би чадахгүй ээ--Би бэлэн биш байна.”
Охины царай цонхийж, “Чи--….үгүй биз дээ--Би бодохдоо--”
Зүрх нь хүчтэй цохилох Артас дотор нь харанхуйлах гэмшлийг
далдлан, тэдний амрагласан анхны шөнө л тэр түүнээс үүнийг
асуусан. Чи үүнд бэлэн үү? хэмээн охин шивнэн асуусан. Чамайг
бэлэн бол би бэлэн хэмээн тэр хариулсан. Тэрээр ингэж хариулахдаа
ирээдүйд болох бүхнийг хүлээн зөвшөөрсөн болохоо ухаарав…
Артас гараа сунгаж охины гарыг шүүрч аваад, дотор нь булгилах асар
их сэтгэл хөдлөлийг арай гэж тогтоож, “Надад дахиад сурах юм
зөндөө их байна. Дуусгах ёстой маш олон бэлтгэл бий. Бас Аавд би
хэрэгтэй. Утерт надад заах юм их байгаа--Жэйна, бид үргэлжид
найзууд байсан. Чи үргэлж намайг бусдаас илүү ойлгодог байсан.
Одоо чи миний байдлыг ойлгож чадахгүй гэж үү? Бид найзууд
хэвээрээ байж болохгүй юу?”
Саяхан дур булаамаар улаа бутарч, гялалзаж байсан охины уруул
цонхийж, цусгүй мэт болж, хөшсөнөө ангайсан ч эхэндээ ямар ч үг
амнаас нь гарсангүй. Хоёр гараа ч өргөх тэнхэлгүй болсон мэт