Page 117 - Артас Лич хаан
P. 117
саарал судал татан бууралтаж, байнга балгадагаас нүдэнд нь цус хурж
улайжээ. Аз болоход тэрээр бага зэрэг л шарталттай байлаа. Бүх
зүйлийг хэмжээ хязгаартай, дэг журамтай хэрэглэхийг шаарддаг хаан
Теренастай согтуурсан байдалтай уулзах гэвэл Теренас татгалзах
байсан.
Блекмүүр хамаг зүйлийг балласан учраас өнөөдөр энд байгаа аж. Бүх
зүйл муугаар эргэж, түүнийг алдар нэрд хүргэсэн гладиатор орк Тралл
нь оргож, Дарнхолдыг галд автуулан одсон байлаа. Блекмүүр энэ
явдлыг нуун дарагдуулж, тэр зуур оркын хойноос эрлийн бүлэг
илгээсэн ч аварга том биетэй орк шигээ том нууцыг үүрд дарагдуулж
чадахгүй нь ойлгомжтой. Мэдээж нэгэнт юу болсон нь мэдэгдсэний
дараа цуурхал салхи мэт тархаж, дэвжээн дээрх түүний амжилтыг
таслахаар эсрэг талын лорд оркыг нь хулгайлсан, харийн хорлолд
автаагүй хэсэг ухаалаг оркууд нийлж хулгайлсан эсвэл Оргрим
Дүүмхаммер өөрийн биеэр ирж түүнийг оргуулсан-- үгүй, үгүй эсвэл
хүний дүрд хувилсан аварга луунууд түүнийг чөлөөлөөд явахдаа
галт амьсгалаар тургиж Дарнхолдыг шатаасан гэх мэт үй олон
таамаглалыг өөртөө ургуулан бодож байлаа. Гэсэн ч хэрэг дээрээ
эзнээ хашраах гэсэн ганц зарц охин байлаа.
Артас Траллын тулалдахыг харах үзүүштэй байсан шүү хэмээн
бодсноо, харин тэр энэ ур чадвараа бусад оркуудад заах ухаантай
болов уу гэсэн бодол гэнэт тархинд нь орж ирлээ. Траллыг алдсныг
дуулмагц Теренас хэргийг шалгахаар Блекмүүрийг дуудуулсан байлаа.
“Оркыг сургаж, гладиаторын тулаанд бэлтгэхийг сайхан санаа гэж чи
яаж бодов оо?” хэмээн Теренас асуугаад, “Гэтэл зүгээр ч нэг гардан
тулаан биш, цэргийн стратегит бас уншиж бичихэд сургана гэдэг ямар
тэнэг санаа вэ?…Би байцаах ёстой, Ариун Гэрэл минь, Дэслэгч
Генерал… та ингэхэд юу бодож байсан хүн бэ?”
Аеделас Блекмүүр хааны өмнө агших мэт жижигэрч байгааг харсан
Артас хөхрөнгөө алдаж, инээдээ барьж ядан хацар нь түмбийж суув.
“Татварын бүх мөнгийг хорих лагерын аюулгүй байдалд зарцуулж
байгаа бас тэжээвэр оркоо найдвартай хамгаалалтанд байлгадаг хэмээн
та надад батлан хэлж байснаа санаж байна уу?” гэж бухимдангуй