Page 118 - Артас Лич хаан
P. 118
хэлээд, “Гэтэл тэр Дарнхолдод биш, гадуур чөлөөтэй явж байна. Яаж
ийм зүйл болов?”
Блекмүүр хөмсгөө зангидаж, биеэ суллаад, “Траллыг алдсандаа тун
их харамсаж байна. Надад ямар хэцүү байгааг та ойлгож байгаа гэдэгт
итгэлтэй байна, эрхэм дээдэсээ.” гэхэд,
Хэдийгээр энэ бүхэн Блекмүүрт хүнд цохилт болж байсан ч
Дүүмхаммерыг яг хамар доороосоо алдсан Теренасын хувьд ч бас
нэгийг бодогдуулав. Гэсэн ч Блекмүүрийн ингэж хэлсэн нь төдийлөн
ухаалаг биш санагдав. Теренас хөмсгөө огцом өргөж, үргэлжлүүлэв,
“Асуудлыг өөрөөсөө холдуулах гэсний хэрэггүй, Дэслэгч Генерал.
Хорих лагерт зарцуулах мөнгийг ард олноос татвар болгон авдаг. Энэ
мөнгө тэдний аюулгүй байдлыг хангах учиртай. Сангийн хөрөнгийг
зөв зарцуулж буй эсэхийг шалгуулахаар би тусгай төлөөлөгч илгээх
хэрэгтэй юу?”
“Үгүй,! үгүй, тэгэх шаардлага байхгүй. Би ширхэг зоос бүрийг өөрөө
шалгана.”
“Тийм үү,” хэмээн харцаа худлаа зөөлрүүлэн хэлээд, “тийм бол
тэгэгтүн.”
Блекмүүр гарах хаалга хүртэл бялдуучлан бөхөлзсөөр гарч одоход
Теренас хүү рүүгээ харж,
“Чи хэргийн талаар ямар бодолтой байна? Чи Траллыг амьдаар нь
харсан, тулалдаж байхыг нь….”
Артас толгой дохиод, “Тэр миний боддог оркуудтай огт адилгүй
байсан. Тэр аварга том биетэй байсан л даа. Бас ширүүн тулалдаж
байсан. Мөн тэрний ухаантай гэдэг нь илт байсан. Бас сайн
бэлтгэгдсэн.”
Теренас сахлаа имрэн бодолд автав. “Гадуур хэдэн бүлэг хэрмэл
оркууд бий. Тэдний зарим нь бидний барьж хорьсон сул дорой, үхмэл