Page 112 - Артас Лич хаан
P. 112

эргэн дурсав: “Бид өөрийн гэсэн үүрэгтэй. Чи аавын хүссэн хүнтэй
                гэрлэж, би хаант улсынхаа сайн сайхны төлөө гэрлэх болно.”


                Мэдээж Жэйна хаант улсад сайн сайхныг авчирна, гэж дотроо бодоод,

                “надад ч гэсэн” хэмээн толгойгоо өргөлөө.


                Гэсэн  ч  энэ  бодол  түүний  сэтгэлийг  багагүй  хүндрүүлсэнийг
                ойлгосонгүй.


                Өвлийн баяр болохын өмнөх үдэш тэдэнд зориулсан мэт шинэхэн цас
                орсон байлаа. Артас одоогоор тэс хөлдсөн байгаа Лордамер Нуур руу

                харсан  том цонхоор гадагш ширтээд бүрий  болоход орж эхлэсэн  цас
                орохоо больсныг харав. Гүн харанхуй тэнгэрт тод гэрэлтэх алмаз мэт
                жижиг  жижиг  одод  гялалзаж,  сарны  гэрэлд  бүх  юм  хөдөлгөөнгүй
                болж ямар нэгэн ид шидийн цагийг хүлээх мэт нам гүм харагдана.



                Зөөлөн  гар  түүний  гарийг  шүргэж,  “Шөнийн  тэнгэрт  гоё  харагдаж
                байгаа  биз?”  хэмээн  Жэйна  намуухан  хэллээ.  Артас  түүн  рүү  эргэж
                харалгүйгээр толгой дохиод, “Ямар их сум байна аа.” гэхэд,


                “Юу?”


                “Сумаа,” хэмээн Жэйна давтан асуув. “Цасаар байлдах сум.” гээд,


                Сая түүн рүү эргэж харан, хэлэх үггүй мэт амьсгаагаа хурааж гөлрөв.
                Уламжлалын дагуу тэрээр баярын хүлээн авалт болон зоогт зориулан

                өмсөх  Жэйнагийн,  Калиагын  мөн  ээжийнхээ  гоёлыг  ч  харах  ёсгүй
                байдаг аж, гэсэн ч тэрээр охины үзэсгэлэн гоог, өмссөн даашинзыг нь
                хараад  аянганд  цохиулсан  мэт  болов.  Жэйна  Проудмуур  яг  л  цасан
                охин шиг харагдаж байлаа. Мөсөөр хийсэн мэт гялалзсан гутлаас нь

                дээшлүүлэн нарийн гоолиг бэлхүүсийг нь даруулсан бамбарын гэрэлд
                бүлээнээр  туяарах  мөнгөлөг  өнгийн  бүстэй  гоёлын  цагаан
                даашинзтай дур булаам охиныг харав. Зүрх алдмаар ямар үзэсгэлэнтэй
                юм бэ чи, Жэйна. Гэхдээ тэр мөсөн хатан биш, мөсөн барьмал биш,

                бүлээн дулаан, ялдам амьд гэдэг нь мөрийг нь даван урсах мэт хонгор
                шаргал  үс,  мөн  бүхнээс  илүү  цоглог,  хайр  татам  гэрэлт  нүднээс  нь
                харагдаж байлаа.
   107   108   109   110   111   112   113   114   115   116   117