Page 107 - Артас Лич хаан
P. 107
Яг Артасын санаснаар баярлаж хөөрсөн олон нэг дуугаар уухай
түрэв. Артас Жэйна руу бөхийгөөд, налж чихэнд нь шивнэв, “Тэдэнд
үзүүлээд өг--тэдэнд таалагдана аа.”
Жэйна үл мэдэг дохиод, цугласан олон руу харж гараар даллав.
Үзэгчдийн дуу улам хадав. Жэйна урдуур унжсан жаахан үсээ
чихнийхээ аруур даруулаад, сандарсан царайгаа засч, биеэ цэхлэв.
Охин нүдээ аниж, гараа өргөөд амандаа шившлэг уншив.
Жэйна гал улаан, шар мөн улбар шар өнгө хослосон өмсгөлтэй байв.
Жижиг галт бөмбөлөгүүд гарыг нь тойрон бий болж бүдэгхэн
гийгүүлж байснаа улам тодрон тодоор гэрэлтэхэд тэрээр Артас руу гал
тодорсон нүдээрээ хэсэг зуур ширтлээ. Тэрээр галыг гартаа чөлөөтэй,
эвлэгхэн барих ба түүний галыг муухан удирддаг байсан тэр өдрүүд
эрт дээр үед хоцорсныг Артас мэдэж байв. Тэрээр хүчирхэг шидтэн
болох гэж байгаа биш харин цолоо аваагүй боловч тэрээр аль хэдийнээ
хүчирхэг шидтэн болж чаджээ.
Дараа нь түүнийг хоёр гараа дэлгэхэд их бууны амнаас гарч буй мэт
том том галт бөмбөлөгүүд сүндэрлэсэн том мануухай руу сум мэт
шидэгдлээ. Тэр даруй мануухай гал авалцан дүрэлзэж, үзэгчид
эрүүгээ газар унагасан мэт уулга алдан, галзуу мэт алга ташив. Артас
хажууд нь хөхөрч зогсоно. Жирийн тамгатай түүдэгээр бургасан
мануухайг галдахад ийм сүртэй шатаж байсан удаагүй аж.
Жэйна галын шажигнах дуунаар нүдээ нээж, өөрийг нь бишрэх олон
түмэнд гараа даллан талархал илэрхийлэв. Артас ойртож ирээд,
шивнэв, “Гайхамшигт Жэйна.”
“Тэдэнд үзүүлээд өг гэж чи өөрөө хэлээ биз дээ,” гээд эргэж харж
хөхрөв. “ Үнэхээр тэгсээн. Гэхдээ чи бараг хэтрүүлчихлээ. Одоо тэд
жил бүр хөөрхий мануухайг чамаар шатаалгана гэж шалах вий гэхээс
айж байна шүү.”
Охин эргэж хараад, “Тэр чинь тийм хэцүү гэж үү?”