Page 105 - Артас Лич хаан
P. 105

“Чи ямар шургуу юм бэ, Артас Менетил. Би ирэхийг хичээе ээ.”


                “Үгүй ээ, хичээх биш, чи ир.” гээд ширээний цаанаас гараа сунган, тод
                өнгөөр будсан өндөг, чихэрүүдийг хоёр тийш яран зайлуулаад охины

                хоёр гарыг атгаж өөр рүүгээ татав.


                Охин  түүнтэй  дотносоод  их  удсан  хэдий  ч  хацар  нь  улайж
                ичингүйрсээр байх аж.


                Түүний ирэх нь харцнаас нь илэрхий болов.


                Халловийны баяр болтол наана нь хэдэн жижиг баяр болж өнгөрөв.
                Болж  байгаа  эсэх  нь  мэдэгдэхгүй  ганц  хоёр  баяр  байдаг  байхад  нь

                зарим  нь  үнэхээр  тэмдэглүүштэй  байдаг.  Халловийн  тэдгээрийн  аль
                аль  нь  гэхэд  болно.  Энэ  үеэр  амьд  үхсэн  хоёрын  хоорондын  зааг
                хамгийн  бага  болдог  гэж  итгэх  ба  үхсэн  хүмүүс  хэсэг  зуур  амьтай

                болдог гэж үздэг. Үүнийг өвлийн жихүүн салхи ульж эхлэхээс өмнө
                буюу  ургац  хураах  улиралын  эцэст  тэмдэглэдэг  уламжлалтай  ба
                тэмдэглэхийн  өмнө  ордоны  гадаа  өвсөн  мануухай  босгодог.  Баярыг
                тэмдэглэсний  орой  нар  жаргахад  мануухайгаа  галд  шатаана.  Үүнийг
                харах ч урамтай шүү, хүн дүрст бургасан мануухайг их галаар шатааж

                харанхуй  шөнийг  гэрэлтүүлдэг.  Шажигнатал  шатах  галын  дөлд
                ойртохыг хүссэн хэн бүхэн галыг улам дэврээх модны мөчир авчирч
                гал  руу  чулуудаж,  урт  өвлийн  турш  тохиолдож  болох  гай  зовлонг
                “шатааж” байна гэж дотроо удаан залбирч зүйрлэдэг.



                Энэ бол эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн тариачдын ёслол. Хэр эрт
                үеэс  уламжлагдсныг  хэн  ч  мэддэггүй  ч  Артас  сүүлийн  хэдэн
                жилүүдийн  ёслолоос  хойш,  галд  мөчир  чулуудах  нь  гай  зовлонг
                үнэхээр  гэтэлгэж  байна  гэдэгт  итгэж  эхлэж  байв.  Үхэгсэдтэй
                холбогдоно  гэдэгт  бүтэшгүй  мэт  санагдавч  яг  энэ  баярын  үеэр

                тэдэнтэй илүү ойртдог нь Артас илүү мэдрэгдэж эхлэсэн байлаа. Тэр
                өнгөрсөн  үеийн  хэн  нэгэнтэй  яг  ч  учраагүй  л  дээ.  Гэсэн  ч  тэр  энэ
                баярт дуртай, бас үүнээс болж Жэйна Лордаронд ирж байгаа, энэ мэт

                шалтгаанаар тэр баярыг тэсэн ядан хүлээж байлаа.


                Тэрээр түүнд өгнө гэж бяцхан гэнэтийн бэлэг бэлдсэн байв.
   100   101   102   103   104   105   106   107   108   109   110