Page 125 - Артас Лич хаан
P. 125
“Та үүнийг цаагуураа ид шидтэй холбоотой гэж бодож байна уу?”
Өвгөн халзарсан толгойгоо илээд, дохингоо, “Тийм байх өндөр
магадлалтай. Тиймээс би, Жэйна Проудмуур, чамайг тахлын голомт
руу очиж, хэрэг явдлыг шалгах эсэхийг асуумаар байна.”
Жэйна балгаж байсан шүүсэндээ бараг хахах шахан, “Би юу?” гэхэд,
Архимаг зөөлөн инээмсэглээд, “Чи. Чи миний заах хэрэгтэй гэсэн
бүхнийг сурсан. Чи тэр сурсан бүхнээ энэ цамхагийн хананы цаана
гарч ашиглах цаг чинь болсон.” гээд дахин нүдээ ирмэв. “Мөн би чамд
газарчлах тусгай элч гаргасан байгаа.”
************ ************** ************** Артас мод налан, илч
муутайхан төөнөх нар өөд царайгаа харуулан, нүдээ аниж зогсоно.
Тэрээр өөрийнх нь биенээс амар амгалан мөн өөртөө итгэх итгэл
гэрэл мэт цацарч буйг мэдэрч байлаа. Артас ийм тайван байхад
цэргүүд нь байдгаараа санаа зовсон байлаа. Тэрээр цэргүүддээ
өөрийнхөө санаа зовж байгааг хэзээ ч харуулах ёсгүй. Үнэндээ тэр
Жэйнаг хүлээнгээ сэтгэл нь зовниж байв. Энэ бүх цаг хугацааны
эцэст… тэд дахин дотно харьцаатай байж чадах болов уу? Магадгүй
түүний гаргасан шийдвэр хамгийн тэнэг шийдвэр байсан байх. Гэсэн
ч бүх л тайлангуудад Кирин Тороос түүнийг шинжээчээр ирж байгаа
гэж заасан байсан, Жэйна ч ийм боломжийг алдахгүй гэдгийг тэр
мэдэж байлаа. Бүх юм зүгээр болно оо. Тэгэх ч ёстой.
Артасын олон жилийн турш мэдэх болсон ахмад Фалрик нааш цааш
холхиж, дөрвөн замын уулзвараас доош жаахан уруудаж алхаснаа
эргэж ирэв. Өглөөний сэрүүнд түүний амнаас гарах уур тод харагдах
ба өнгөрөх минут бүрээр тэвчээр нь алдарч буй мэт, “Хун Тайж
Артас,” гэж эцэст нь тэвчилгүй дуу алдаж, “Бид энд хэдэн цаг
хүлээлээ. Танай энэ найз чинь ирж байгаа гэдэгт та итгэлтэй байна
уу?”
Артас уруулаа бага зэрэг мурийлган, нүдээ нээлгүйгээр үл ялиг инээд
алдаад хариулав. Тэрээр юмыг яаж мэдэх вэ гээд хүмүүстээ хэлээгүй
байлаа. “Мэдээж, тэр ирж байгаа.” гэж хариуллаа. Тэр үнэхээр