Page 126 - Артас Лич хаан
P. 126
итгэлтэй байлаа. Тэрээр урьд нь Жэйнаг тэвчээр алдан хүлээж байсан
үеээ эргэн дурсав. “Жэйна үргэлж жаахан хоцордог юм.”
Түүнийг дөнгөж ингэж хэлж дуумсагц алсад ямар нэг хашгирах чимээ
сонстож, “Би ЦОХИНО!” гэсэн бүдүүн хоолойтой амьтаны дуу гарав.
Наранд үүрмэглэж хэвтсэн арслан гэнэтийн түгшүүрээр сэрэх мэт
Артас огцом нүдээ нээж, лантуугаа атгав. Тэрээр зам уруудан гүйж,
түүнд харагдахаар өөдөөс нь хурдлаж яваа гуалигхан бүсгүйг олж
харлаа. Түүний ард Артасын зөвхөн элементал гэж мэдэх усан
өнгөтэй, гурвалжин толгойтой, хэлбэргүй биетэй цэнхэр дусал мэт
амьтан бүртэлзэн харагдана.
Харин тэр усан амьтны цаана нь… хоёр огре харагдлаа.
“Ариун Гэрэл минь!” хэмээн Фалрик бархираад, байдаг хурдаар урагш
харайлгав. Артас тэр агшинд гүйж яваа бүсгүйг Жэйна Проудмуур
хэмээн таниагүй бол ахмадыг тийшээ гүйхийг зөвшөөрөх байсан.
Жэйна инээд алдан ирж явлаа.
“Илдээ далд хий, Ахмадаа,” хэмээн Артас хэлээд, өөрийн эрхгүй
инээд алдаж байгаагаа ч уруулынхаа хөдөлгөөнөөс мэдрэв.“Тэр
өөрийгөө хамгаалж чадна аа.”
Яг түүний хэлсэнчлэн хатагтай маш чадварлагаар өөрийгөө хамгаалж
байлаа. Тэр агшинд Жэйна саваагаа эргүүлж, галт бөмбөлөг гаргаж
ирэв. Артас эсрэг талын огрег өрөвдөх шиг болж, мухардсан
хөөрхийлөлтэй огре энэ жаахан биетэй эмэгтэй хүнээс ямар хүчтэй
гал гарч, махлаг, хэлбэргүй биеийг нь төөнөж байгаад гайхаж, нүд нь
орой дээрээ гарав. Хоёр огрегийн нэг нь зугтая хэмээн аль хэдийн
шийдсэн ч, нөгөө нь болсон явдалд итгэхгүй байгаа мэт довтолсоор
байлаа. Жэйна түүн рүү улбар шар өнгийн галт бөмбөлөг дахин
нүүлгэж, шатаж үхэх шахсан мулгуу огре хамар цоргим муухай хярвас
ханхалуулан зугтааж одлоо.