Page 128 - Артас Лич хаан
P. 128

Бүсгүй сурсан зангаар бас Артасын харж дассанаар хөмсгөө өргөсөн
                байсан ч толгой дохиж, инээмсэглэсээр л байлаа. Артас ч үүнийг нь

                анзаарч, сонин байдалд оров, сонин ч биш ээ, зүрх нь яг хуучных шиг
                цохилохыг  мэдэв.  “Уг  нь  тийм  л  дээ.  Гэхдээ  яг  одоогоор  би  сайн
                мэдэхгүй  байна.  Тиймээс  л  Антонидас  багш  яагаад  намайг  ийш
                илгээж,  тохирох  тайлан  гаргуулахыг  хүссэн.  Бид  Хааны  зам  дагуух
                тосгодыг  шалгах  хэрэгтэй.  Тосгоны  оршин  суугчидтай  ярилцья,  тэд

                ямар нэг хэрэгтэй юм хэлж магадгүй. Тэднийг халдвар аваагүй гэж л
                найдья, бас энэ бүхэн зохион байгуулалттай ямар нэг төрлийн бослого
                мөн эсэхийг шалгах хэрэгтэй.”


                Түүнийг  сайн  мэдэх  болсон  Артас  хоолойд  нь  бага  зэргийн  эргэлзээ

                байгааг  анзаарав.  Тэр  ч  үүнийг  ойлгожээ.  Хэрэв  Антонидас  үүнийг
                чухал  гэж  итгээгүй  бол  хайртай  ганц  шавиа  нааш  нь  илгээхгүй  л
                байсан,  Хаан  Теренас  ч  мөн  адил  алт  шиг  ганц  хүүгээ  ийш  нь
                илгээхгүй л байсан.


                Залуу ярианы сэдвийг өөрчлөн, “Энэ бүхэн оркуудтай холбоотой юм

                болов  уу  гэж  би  гайхах  юм,”  гээд  бүсгүйг  хөмсгөө  өргөхөд
                үргэлжлүүлэн, “Чи хорих лагераас оргосон оркуудыг мэдэж байгаа биз
                дээ.” гэхэд,


                Бүсгүй толгой дохин, “Тиймээ. Заримдаа би бид хоёрын харсан нөгөө

                жаахан хүүхэдтэй оркын гэр бүл оргож чадсан байгаасай гэж боддог
                юм.”


                Залуу  түгшсэн  мэт  толгойгоо  өөр  тийш  хаяад,  “Яахав,  хэрэв  тэд
                оргосон бол, тэгсэн ч гэсэн тэд ад чөтгөрийг шүтсэн хэвээр байгаа.”


                Бүсгүй  нүдээ  бүлтийлгэн,  “Юу  гэнэ  ээ?  Би  наадахыг  чинь  аль  эрт
                байхгүй болсон гэж бодсон--оркууд ад чөтгөрийн энергийг ашиглахаа
                больсон.”



                Артас мөрөө хавчаад, “Аав Странбрадыг хамгаал гэж Утер бид хоёрыг
                илгээсэн. Намайг тэнд очиход, оркууд аль хэдийн тосгоны хүмүүсийг
                хулгайлж  эхлэсэн  байсан.  Бид  тэдний  буудалласан  газар  хүртэл
   123   124   125   126   127   128   129   130   131   132   133