Page 143 - Артас Лич хаан
P. 143

“Баярлалаа,” хэмээн шивнэлээ.


                Артас чичирхийлэн инээд алдаад, “Бээлийнүүдээ өмцгөө. Энд байгаа
                бүх  хүн  үүнээс  хойш  бээлий  өмсөх  болно!  Энэ  бүгдэд  хамаатай!”

                хэмээн тушаав.


                Тушаалыг  дуулсан  ахмад  толгой  дохиод  бусдадаа  дамжуулав.  Ихэнх
                эрчүүл  иж  бүрэн  хуяг  дуулгатай  бас  хамгаалалтын  бээлий  өмссөн
                байлаа. Артас толгой сэгсэрээд, биед нь хорогдсоор байгаа сэтгэлийн
                түгшүүрийг шившиж ул мөргүй алга болгов. Тэрээр халдвар дөнгөж
                авч байсан Жэйнагийн биенээс одоо ямар ч зовиур мэдрэхээ болив.


                Ариун Гэрэлд талархая.


                Артас  хуруугаар  бүсгүйн  уруулыг  дарж,  Жэйна  үл  ялиг  хөдлөөд,

                хацар нь улайж, зөөлөн инээмсэглэв. “Би ямар тэнэг юм бэ. Ийм юм
                болно гэж бодсонгүй.” гэхэд,


                “Миний  энд  байсан  нь  аз  боллоо.”  хэмээн  Артас  хором  алдалгүй
                хариулав.


                “Хоёулаа  шившлэгээ  солих  уу?  Чиний  энэ  шившлэг  надад  их  хэрэг

                болох  юм  байна,”  хэмээн  Жэйна  хөхрөн  хэлээд  залууг  ч  бас  инээд
                алдуулаад, хацар дээр нь түргэхэн үнсэж орхилоо. Залуус хоёр биенээ
                наргиантай харцаар ширтэцгээнэ.


                Тэдний  даалгавар  одоо  тодорхой  болов--  халдвар  авсан  тарианы
                агуулахуудыг  олж  устгах.  Маргааш  өдөр  нь  зөрлөг  замд  таарсан
                Куэл’дорейн  хуврагууд  тэдний  ажилд  туслав.  Тэд  ч  бас  энэ  нутагт

                үүсээд буй буруу энергийг мэдэрч, өөрсдийн илааршуулах шидээр тус
                хүргэхээр иржээ. Тэд ойртож буй тосгоны хойд захад байрлах агуулах
                руу  Артасыг  дагуулан  очсон  нь  илүү  баримт  олох  мэдээлэл  болж

                өглөө.


                “Дахиад хэдэн байшин байна, эрхэмээ,” хэмээн Фалрик хэлэв.


                “Тэгвэл очоод бүгдийг нь шат--,” хэмээн хэлтэл,
   138   139   140   141   142   143   144   145   146   147   148