Page 148 - Артас Лич хаан
P. 148
мангасыг зэрэг бүслэн авч урт жадаар хатгаж мангасыг ядах юмгүй
муужруулав. Артас мангастай ширүүн тулалдаж байсан ч нүднийхээ
булангаар орон зайн хаалгаар яаравчлан орж буй шидтэнгүүдийг харж
байлаа. Тэд бүгд явж оров. Тэдний орхисон үхдлүүд байсан газартаа
үлдэж, шившлэгийн нөлөөлөлгүйгээр тэр даруй хиар цохиулав.
“Хараал идмэр!” хэмээн Артас хашгирлаа. Хэн нэгний гар Артасын
гарт хүрсэн ч шидтэнүүдийг алдсандаа бухимдсан Артас юу ч
мэдэлгүй сэгсэрч тавиулаад эргэн харвал Жэйна байсанд харц нь
өөрийн эрхгүй зөөлрөв. Тэрээр тайлбарлаж, аргадаж нэг ч үг
хэлсэнгүй, хар хувцастай шидтэнгүүдийг харсаар байж алдсандаа
уурсаж, өндөр дуугаар цэргүүддээ, “Энэ агуулахыг даруй шатаа, яг
одоо!” хэмээн тушаав.
“За, Эрхэм Дээдэсээ! Алив явцгаая!” гээд одой их буучид буугаа үүрэн
бага ч болтугай ялалт байгуулья хэмээн залуу хун тайж шиг сэтгэл
нэгтэйгээр урагшлав. Их буучид үхсэн цогцосоор дүүрсэн үхмэл газар
дээгүүр алхлан, сум тавих зайнд хүрээд,
“Галлаад!” хэмээн Даргал хашгирав. Их бууны сумнууд агуулахын
байшинг онож, гал авалцахад Артас баясгалантайгаар инээд алдан
зогсоно.
“Жэйна! Шатаа, үлдсэнийг нь бүгдийг нь шатаа.” гэхэд түүнийг
хэлэхээс өмнө галт шившлэгээ хийж, хоёр алгаа дээш харуулан
өргөсөн бүсгүйг хараад бид ч хамтдаа бүхнийг хийх юм байна шүү
хэмээн залуу хун тайж бодов. Бүсгүйн гарнаас гарсан улалзан шатах
гал агуулахыг нөмрөн авч тэр даруй залгив. Гал зөвхөн агуулахыг
шатааж буй тул тэд бүгд тойрон сүртэйгээр авалцах галыг ажиглав.
Ингэж хатаж хуурайшсан газар тэр даруй гал тархах вий хэмээн Жэйна
болгоомжлон сөрөг шившлэг бэлдэж зогсоно.
Артас хөлөрсөн шаргал үсээ гараар хойш нь илээд, шатаж буй
агуулахын төөнөх галаас залхсан мэт сэрүүн салхийг өгүүлэв. Тэрээр
хэсэг зайнд алхаж холдоод ган хоншоортой гутлын үзүүрээр өмнөө
таарсан нэг зүйлийг зөөлөн өшиглөв. Гутал нь зөөлөн мах мэт
зүйлийг гулстал өшиглөсөнд Артас хамараа сэртхийлгэн жигших мэт