Page 151 - Артас Лич хаан
P. 151

мөн  байна,  толгойлогч  нь  байна  хэмээн  танив.  Хар  хувцастай
                некромансер инээмсэглэн өөдөөс нь харахад юүдэнгийнх нь доороос

                нь  хувхай  царай  нь  бүдэгрэн  харагдаж  Артас  айсандаа  худлаа
                инээмсэглэн толгойгоо хойш хаяв. Түүний хажуу талд түүний дагуул
                болох хоёр гаул байв. “Та нар намайг оллоо. Намайг Кел’Тузад гэдэг.”


                Жэйна энэхүү нэрийг таньж уулга алдсандаа амаа таглав. Артас Жэйна
                руу  огцом  хараад,  эргэж  нөгөө  хар  хувцастай  этгээд  рүү  бүрэн
                анхаарал хандуулав. Тэрээр лантуугаа чангаар атгажээ.



                “Би нарт анхааруулахаар ирлээ,” хэмээн некромансер хэлээд, “Намайг
                зүгээр  орхи.  Та  нарын  энэ  сониуч  зан  тар  нарыг  бүгдийг  хөнөөх
                болно.”


                “Би  энэ  хар  шидийг  хаа  нэгтээ  харсан  юм  шиг  байх  чинь!”  гэсэн
                Жэйнагийн  чичирхийлсэн  хоолой  хүчинд  автсан  мэт  дуулдав.  “Та

                Кирин Тороос хөөгдсөн, Кел’Тузад, яг энэ бохир шидийг хэрэглэсэн
                болохоор та хөөгдсөн! Энэ үйлдэлээрээ та их зүйлээ алдах болно гэж
                шидтэнгүүд танд хэлсэн. Харин та юу ч ойлгосонгүй гэж үү!”


                “Хатагтай  Жэйна  Проудмуур,”  хэмээн  Кел’Тузад  сөөнгө  хоолойгоор
                хүржигнээд,  “Антонидасын  жаахан  шавь  их  том  болжээ.  Аан,  харин

                чиний  хэлсний  бүр  эсрэгээр  хонгор  охин  минь,  би  илүү  их  зүйлийг
                олж авсан.”


                “Би  таны  туршилт  явуулсан  хархнуудыг  харсан!”  хэмээн  Жэйна
                хашгирав.  “Тэр  чинь  үзэшгүй  муухай  байсан  --хангалттай  муухай--
                гэтэл та одоо--” гэтэл,


                “Би  туршилтаа  улам  өргөжүүлж,  төгөлдөржүүлсэн  шүү,”  гэж

                Кел’Тузад бахтай нь аргагүй хариулав.


                “Та  энэ  тахлыг  гаргасан  уу,  некромансер”  хэмээн  Артас  хашгираад,
                “Энэ таны хийж байгаа бузар үйл үү?”


                Юүдэнтэй  нөмрөгнийхөө  доороос  нүдээ  гялалзуулан  Кел’Тузад
                Артас  руу  харцаа  шилжүүлээд,  “Би  тариаг  халдаржуул  гэж  Тахал
   146   147   148   149   150   151   152   153   154   155   156