Page 154 - Артас Лич хаан
P. 154
Үгүй. Ийм юм болох ёсгүй. Тэрээр ард олноо хамгаалах болно. Тэрээр
тэднийг хамгаалахын тулд амиа өгөхөд бэлэн байгаа. Артас нударгаа
чангаар атгав.
Үргэлж сайхан ааштай байдаг хун тайжынхаа ийм уур хилэнтэй
байдалд дасч ядан зогсох цэргүүддээ хандаж, “Умард зүг,” хэмээн
чангаар хэлээд, “Тэр тийшээ л очих ёстой. Тэнд нь очоод түүнийг
хорхой шавьж мэт няц дарья.”
Залуу хун тайж өш хонзонд эзэмдүүлсэн мэт мориндоо мордож,
галзуу хурдаар умард зүг рүү харайлгав. Тэрээр өөрийг нь зогсоохыг
завдсан замд таарах үхэгсдийг хоёр тийш хэмх дайран ярсаар
урагшлав. Тэр юунаас ч айхаа болжээ; түүний үзэн ядалт шингэсэн
оюун санаанд, харцанд энэ тахлыг үйлдсэн зөвхөн тэр хүний дүр
зураг л харагдаастай. Тэр үхдэл удахгүй бүр мөсөн нойрсоно; Артас
харин үүнийг өөрийн гараар баттай, сайн гүйцээх ёстой.
Удалгүй үл үхэгсдийн бөөн арми урдаас нь нүүгэлтэн гарч ирлээ.
Ялзарсан толгойтой үхдлүүд нэгэн жигд алхаагаар Артас болон
түүний цэргүүд рүү дөхөж ирэв. “Ариун Гэрлийн нэрийн өмнөөс!”
хэмээн Артас хашгираад, төмөр дуулгатай гутлаар морио гуядан, цагаа
олж ирсэн тэдний дээр уур бухимдлаа гаргахаар гэрэлт лантуугаар
эргүүлсээр давшин орлоо. Тэд ч түүний лантуунд гайхалтай бай болж
өгч байв. Хэсэг зуур тулаан намжиж, тэрээр эргэн тойрноо харах
боломжтой болов.
Тулаан ид өрнөж буй цэгээс зайдуу, аюулгүй газраас бүхнийг ажиглан
юунд ч түгшилгүй зогсох нэгэн хар нөмрөгтэй өндөр этгээд харагдав.
Яг л тэднийг хүлээж байгаа мэт.
Кел’Тузад.
“Тэнд!” хэмээн Артас хашгираад, “Тэр тэнд байна!” гэв.
Жэйна, цэргүүдийн хамт түүнийг дагав. Жэйна галт бөмбөлөгөөр
бөмбөрдөж зам чөлөөлөн, цэргүүд нь эхний дайралтанд унаагүй үл
үхэгсдийг цавчиж унагаана. Артас некромансер руу ойртох тусам зүрх