Page 159 - Артас Лич хаан
P. 159

“Чи одоо болсон уу?” гэхэд,


                Ердөө  хоёрхон  хазам  хүртсэн  Жэйна  үлдсэн  бяслагыг  буцааж  далд
                хийгээд, “Тиймээ, би болсон. Хөдөлцгөөе.” гэлээ.



                Тэд суурин руу ойртож анхны буун дууг сонсоход шөнийн харанхуй
                үүрийн саарал гэгээгээр солигдож байлаа. Артасын зүрх шимшрэх мэт
                болов.  Артас  морио  гуядан  наанаа  тайван  мэт  харагдах  ч  цаанаа  юу
                байгааг  нь  таашгүй  толгодыг  огтлон  хойш  чиглэх  урт  замаар  урагш
                давхина.  Хартглены  хаалганы  яг  гадна  талд  хэсэг  явган  цэргүүд  бас

                урт  хошуутай  буугаар  зэвсэглэсэн  одой  нар  харагдав  --тэд  бүгд
                буудлагын сургуулилт хийж байлаа. Зөөлөн сэвшээ салхи өөдөөс нь
                хөвөлзөн танил болсон бууны дарь бас шинэхэн барьсан талхны үнэр
                яахын аргагүй таатай үнэртэж эхлэв.



                Цэргүүд  нь  өөд  давхиж  очсонд  “Битгий  буудаарай!”  хэмээн  Артас
                хашгирав. Тэрээр мориныхоо амыг угз татаад, огцом зогсож, “Би Хун
                Тайж  Артас  байна!  Энд  юу  болж  байна?  Яагаад  та  нар  бүгд
                зэвсэглэсэн байгаа юм?”


                Хун Тайж нь яг өмнө нь ирсэн байгаад нүдэндээ ч итгэлгүй гайхсан
                тэд  буугаа  доошлуулаад,  “Эрхэмээ,  энд  юу  болж  байгааг  хэлвэл  та

                бараг итгэхгүй байх.”


                “Хэлээд үз дээ,” хэмээн Артас хариулав.


                Артас--  үхэгсэд  амилаад  тэгээд  дайрсан  гэх  мэт  эхний  үгэнд  огт
                цочирдсонгүй.  Түүнийг  цочироосон  эцсийн  үгс  нь  тэдний  хэлсэн
                “нүсэр  том  арми.”  гэсэн  үгс  байлаа.  Тэр  Жэйна  руу  харц  чулуудав.

                Тэрээр ихэд ядарсан хэвээр харагдана. Өнгөрсөн шөнийн амсхийсэн
                хэдхэн хором түүнд хангалттай хүчээ нөхөх боломж олгоогүй нь илт.


                “Ноёнтоон,”  хэмээн  харуулуудын  нэг  хашгираад,  “нөгөө  арми—  энэ
                талаас ирж байна!”


                “Хараал идмэр,” хэмээн Артас бувтнав. Түүний авчирсан хэдэн цэрэг
                бас  одой  нар  бага  зэргийн  тулааныг  ядах  юмгүй  аргална,  харин
   154   155   156   157   158   159   160   161   162   163   164