Page 155 - Артас Лич хаан
P. 155

нь  хөөрч,  цус  нь  буцлах  шахаж  байгааг  мэдэрч  байв.  Тэрээр  уур
                хилэндээ  шатаж байсан  ч энэ  бол  зөв  уур хилэн  гэж итгэнэ.  Ямар ч

                хүч  гаргалгүйгээр  лантуугаа  эргэлдүүлэн,  хичнээн  амьтан  хиаран
                унаж  байгааг  харах  ч  үгүй  байлаа.  Хэрэв  чи  чаддаг  юм  бол  энэ
                бүхнийг эхлүүлсэн тэр мангасаа дуудаад ир гэсэн мэт нүд нь зөвхөн
                некромансер  дээр  төвлөрнө.  Толгойг  нь  тасла,  тэгвэл  ямар  ч  амьтан

                үхнэ.


                Артас түүний байгаа газарт хүрлээ. Дотроос тэсрэх уур хилэнгээрээ
                бархиран, гэрэлт лантуугаа өндөрт далайж, газар чиглүүлэн буулгаж
                Кел’Тузадын  өвдөг  дээр  онолоо.  Кел’Тузад  хойш  шидэгдэн  унав.

                Бусад нь ч гүйцэн ирж, гарах гарцгүй болсон некромансерийг илдээр
                цавчиж, хатгаж эхлэв. Энэ бүх гамшгийг авчирсных нь төлөө цэргүүд
                нь уур хилэн, уй гашуугаа ийнхүү хүчирхийлэлээр гаргаж байна.


                Кел’Тузад  хэдийгээр  хүчтэй,  хүчирхэг  шидтэн  боловч  хүний
                махбодьтой тул хүний л үхлээр үхэж байлаа. Хоёр хөлийнх нь хамаг

                яс Артасын лантуунд үйртлээ бутарч, эвгүй байдалтайгаар хэвтэх ба
                нөмрөг  нь  цусанд  будагдаж,  хар  эмжээрэн  дээр  нь  цус  гялалзан,
                амнаас  нь  улаан  цус  садарч  хувхай  цагаан  царайг  нь  дагаж  урсана.
                Тэрээр  амнаасаа  цус  болон  үйрсэн  шүдээ  хүчгүйхэн  нулимж,  гараа

                тулан босч, ярих гэж оролдов. Тэрээр хүч гарган ийн хэлэв.


                “Гэнэн….  тэнэгүүд,”  гээд  дахин  амьсгаа  авч,  “Миний  үхэл  юу  ч
                өөрчлөхгүй. Энэ нутаг аль хэдийн тахалд авсан.” гэж хэлээд,


                Нүдээ анин өвдөг нь чичигнэн уналаа.


                Түүний бие тэр даруй ялзрав. Хэдэн өдөр, сарын дараа муудах ёстой
                цогцос нь хэдхэн хормын дотор хорчийж, мах нь хатаж, яс нь цайлаа.
                Эрчүүл уулга алдан, ам хамраа таглаж арагш ухарцгаав. Зарим нь бүр

                үхлийн  өмхийг  үл  тэвчиж  арагш  харан  бөөлжинө.  Артас  муу  ёрын
                шидтэнг үхдэл болгосондоо бах нь ханасан мэт нүд салгалгүй хэсэг
                ширтсэн  ч  удалгүй  бие  нь  хачин  болж,  айж  дагжих  мэт  болов.

                Цогцосноос  хамаг  шингэн  нь  асгарч,  мах  нь  хатаж  хорчийн  хав  хар
   150   151   152   153   154   155   156   157   158   159   160