Page 157 - Артас Лич хаан
P. 157
Жэйна цулбуураа гартаа атгасаар чичрэн зогссон газартаа зогсож
байтал түүнийг ард үлдэж хоцорсныг саяхан анзаарсан Артас түүн
рүү цогиулж ирэв. Тэрээр Артасын мориныхоо амыг татаж буй чимээг
бүдэг бадаг л сонслоо. Түүнийг ойртон ирэхэд Жэйна дуугүйхэн
өөдөөс нь харав.
“Жэйна, юу болсон бэ?”
“Намайг…намайг уучлаарай, Артас. Чамайг яарч байгааг мэдэж байна,
би ч гэсэн яарч байна, харин би үнэхээр ядраад байна, би бараг унах
шахлаа. Бид жаахан зогсож амсхийж болох уу? ”
Өөрийг нь хэмээн санаа зовних залуугын нүүрнээс тодрох сэтгэлийн
зовнил мөн нөхцөл байдалд бухимдсан бухимдалыг аль алиныг нь
Жэйна үдшийн бүдэг гэрэлд ч тод харж байв. “Амсхийхэд хэр хугацаа
чамд хэрэгтэй вэ?” гэхэд,
Хоёр хоног гэж хэлмээр байсан ч тэрээр “Жаахан юм идээд, хэсэг
амсхийхэд хангалттай.” гэв.
Артас толгой дохиод түүнд ойртож мориноос нь буухад туслав. Тэрээр
Жэйнаг замын хажуу тал хүртэл өргөж аваачаад зөөлхөн суулгалаа.
Жэйна гар нь чичирсээр богцоо уудлан жаахан бяслаг гаргаж ирэв.
Артасыг цэргүүд дээрээ очиж, юм хэлэх байх гэтэл тэгсэнгүй хажууд
нь суув. Түүний яарсандаа байж ядаж байгаа нь халуун галын дэргэд
суусан илч мэт л мэдрэгдэж байв.
Жэйна бяслагнаас хазаж, зажлангаа ододын гэрэлд Артасын байр
байдлыг тасралтгүй ажиглана. Түүний Артасыг хайрладаг олон
чанаруудаас хэр хүнлэг, ойлгоход хялбар бас сэтгэлийн хөдлөл ихтэй
зэрэг чанарууд нь илүү давамгай мэдрэгдэг байлаа. Энэ бүхнийг тэр
надад харуулсан. Хэдий сэтгэлийн хөдлөл ихтэй ч одоо бол тэр
түүнээс хэт хол, хэдэн зуун уулын цаана байгаа мэт хөндий харагдана.
Тэрээр өөрийн мэдэлгүй Артасын нүүрэнд гараа хүргэв. Артас
түүнийг тэнд байгааг мартсан мэт гар хүрсэнд нь цочоод, дараа нь
сулхан инээмсэглээд, “Болсон уу?” хэмээн асуув.