Page 162 - Артас Лич хаан
P. 162
Үхсэн ч гэсэн Кел’Тузадын донтой бөгөөд ялалт байгуулсан мэт инээх
басамжилсан инээд чихэнд нь хадах шиг болов. Артас сүүлийн
өдрүүдэд нүдээр үзэж гэрчилсэн бүхнээсээ болоод өөрийгөө
галзуурсан юм болов уу гэж гайхшрав. Үхэгсэд хөл дээрээ босох гэж
тэмцэхэд тэдний хөдөлгөөнийг харсан залуу хөшсөн амаа өөрийн
эрхгүй нээж,
“Өөрсдийгөө хамгаалаарай!” хэмээн хашгираад, өмнөх үхдлийг босч
амжихаас өмнө лантуугаар бутартал цохив. Бусад нь арай шалмаг
бөгөөд үхсэн хөл дээрээ босч, амьд ахуйдаа Лордароныг болон
Артасыг хамгаалахаар барьдаг байсан урт буугаа одоо хун тайжынхаа
өөдөөс чиглүүлсэн байв. Үхэгсэд амьд хүн шиг зэвсгээ гарамгай
ашигладаггүй нь түүнд завшаан болж, ихэнх сум нь түүнийг
оносонгүй. Энэ зуур Артасын цэргүүд хэдхэн хоромын өмнө
холбоотон байсан тэдгээр хүмүүс рүү хайр найргүй, нүд үзүүрлэн
довтолж, ясыг нь тарааж, толгойг нь тасдан хаяв.
“Хун Тайж Артас, үхэгсдийн арми ирлээ!”
Цусан нялга болсон хуягтай Артас эргэж, үл ялиг нүдээ бүлтийлгэв.
Хэт олуулаа юм. Тэд хэт олуулаа юм. Үхдэл болоод удсан араг яснууд,
саяхан хувирсан шинэхэн цогцоснууд, арай цайвар өнгөтэй, өт идсэн
бүдүүн гэдэстэй аварга абоминэшн адгууснууд араас нь сүндэрлэн
ирж яваа харагдав. Тэрээр өөрийн эрхгүй сандрав. Тэд сайн
тулалдсаан, гэхдээ амьд үхдлүүдийн ийм--ийм нүсэр армитай
тулгараагүй.
Артас лантуугаа агаарт өндөр өргөв. Лантуунаас нь амьд гэрэл
цацрана. “Эгнээгээ хамгаал!” хэмээн хашгирав. Түүний хоолой одоо
сул биш, чичигнэсэн эсвэл хахир хатуу ч биш бас ууртай ч биш
болжээ. “Бид бол Ариун Гэрлийн сонгосон хөлөг баатарууд! Бид
ялагдах учиргүй!” Ариун Гэрэл түүний зоримог занг улам хурцлан
залуу баатар урагш довтоллоо.
************** ****************** **************** Жэйна урьд
ядарч үзээгүйгээр ядарч туйлдсан байлаа. Хэдэн өдөр дараалан огт