Page 163 - Артас Лич хаан
P. 163
амралтгүй, хэдхэн хором амсхийх завсартайгаар тулалдаж, тасралтгүй
шившлэг хийснээс болоод хамаг хүч нь шавхагдсан аж. Тэрээр орон
зайн шилжилт хийж дуусаад нурж унав. Багш нь ирж дээрээс нь
тонгойн түүнийг шалан дээрээс өргөхийг хараад ухаан алдав.
“Жэйна-- хүүхэд минь, юу болов?”
“Утер,” хэмээн Жэйна арай гэж хэлээд, “Артас-- Хартглен-- ” хэмээн
цувуулан хэлээд өндийж, Антонидасын энгэрээс зуурав.
“Некромансерууд-- Кел’Тузад-- үхэгсдийг босгож тулалдуулж байна.”
гэхэд,
Антонидас нүдээ бүлтийлгэн харна. Жэйна хоолойгоо залгиад
үргэлжлүүлэв. “Артас цэргүүдтэйгээ Хартгленд ганцаараа тулалдаж
байгаа. Түүнд нэмэлт хүч яаралтай хэрэгтэй!”
“Утер ордонд байгаа байхаа,” гэж Антонидас хэлээд, “Би хэдэн шидтэн
илгээж түүнд хэрэгтэй гэсэн нэмэлт хүч явуулах хаалга нээлгэе. Чи
сайн байлаа, хонгор хүүхэд минь. Би чамаар бахархаж байна. Одоо
жаахан амардаа.”
“Үгүй ээ!” хэмээн Жэйна хашгирав. Тэрээр хөл дээрээ ч тогтохгүй
байж салгалсан гараар Антонидасыг хойш түлхээд босох гэж зүтгэв.
“Би түүний дэргэд байх ёстой. Би удахгүй зүгээр болно оо. Алив л
дээ!”
Артас хэр удаан тулалдсанаа ч санахгүй байлаа. Тэрээр гар нь цуцаж
салгалж, зүрх нь шатаж байсан ч зогсолтгүй лантуудсаар, савсаар
байв. Тэрээр зөвхөн биеэр нь тасралтгүй гүйх Ариун Гэрлийн хүчээр
л өөрийгөө болон цэргүүдээ хөл дээр нь тогтоож байлаа. Үхэгсэд
хүчээр дорой боловч тоогоор эцэс төгсгөлгүй давалгааны дараах
давалгаа мэт тасралтгүй нэмэгдэж ирсээр байв. Цэвэр үхэл-- хэмээн
Артас хальт бодоод, нэгэнт үхчихсэн юмыг дахин үхүүлж гүйцээх гэж
тамтай юм хэмээн бодно.
Дайснууд тасралтгүй нэмэгдэн ирсээр. Давалгааны араас дахин
давалгаалах шиг урьд нь түүний захиргаанд байсан хүмүүс ийм