Page 160 - Артас Лич хаан
P. 160
үхдлийн бүхэл бүтэн армийг бол чадахгүй. Тэрээр шийдвэрээ гаргав.
“Жэйна, би энд үлдэж тосгоныг хамгаална. Чи хамаг хурдаар очиж,
юу болсныг Лорд Утерт дуулга.”
“Гэхдээ--” гээд өгүүлбрээ ч дуусгаж амжаагүй байхад,
“Яв, Жэйна! Хором бүр үнэтэй!” хэмээн Артас хэлэв.
Бүсгүй толгой дохив. Ариун Гэрэл түүнийг бас саруул оюун ухааныг
нь ивээг. Бүсгүй түүн рүү талархал, бахархлын харцаар харж
инээмсэглээд өөрийн үүсгэсэн орон зайн хаалга руу орж алга болов.
“Ноёнтоон,” хэмээн Фалрик хэлээд, эргэж хараач гэх мэт гуйсан
хоолойгоор “Та үүнийг… харсан нь дээр байх.” гэв.
Артас түүний харж байгаа зүйлийг харан зүрх зүсэгдэх мэт болов.
Андорхалын мужын тамгатай хоосон хайрцагууд байв…
Тэрээр үгүй байгаасай хэмээн хичнээн найдсан ч нэмэр болсонгүй,
Артас үл ялиг чичигнэсэн хоолойгоор, “Энэ хайрцгуудад юу байсан
юм?” хэмээн асуув.
Хартглены хүмүүсийн нэг түүн рүү гайхсан мэт хараад, “Ердөө л
Андорхалаас ирсэн тариа байсан. Эзэнтээн, та санаа зоволтгүй ээ.
Тариаг тосгодуудад аль хэдийн тараасан. Бид зөндөө талх барьсан.”
гэж хариулав.
Тэгэхээр түрүүний үнэртсэн ер бусын талхны үнэр ийм учиртай байх
нээ-- бага зэрэг ондоо, бага зэрэг чихэрлэг ч юм шиг хэмээн бодсноо
Артас бүхнийг ухаарав. Хүслийг нь хясах мэт асуудал эсрэгээр
эргэсэнд Артас урагш алхан бага зэрэг ганхах мэт болоод духаа арчив.
Түүний дотор жинхэнэ айдас хүйдэсээр дүүрч байлаа. Тариаг бүгдийг
тараасан байна… бас үхэгсдийн нүсэр том арми гэнэт гараад ирлээ….
“Арай ч дээ, үгүй ээ,” хэмээн тэр өөртөө шивнэв. Хүмүүс бүгд түүн
рүү ширтэнэ, тэрээр дахин юм хэлэх гэсэн ч хоолой гарахгүй