Page 164 - Артас Лич хаан
P. 164

үзлийн  амьтад  болж  түүн  рүү  ирж  байна.  Тэрээр  цуцсан  гараар
                лантуугаа өргөж дараагийн давалгааг угтах үед Артасын ихэд танил

                болсон уухай тулааны нүргээн дундуур сонсогдлоо.


                “Лордароны төлөө! Хааны төлөө!”


                Олныг  Гэгээрүүлэгч  Утерын  энэ  тушаалаар  морин  цэргүүд  уухай
                түрэн  давшилтыг  ширүүсгэв.  Утер  эцэж  цуцаагүй,  эрүүл  чийрэг,
                тулаанд  гаршсан  манлай  хөлөг  баатруудаа  авчиржээ.  Тэд  үхэгсдээс

                эмээсэнгүй--  Утер  болон  хөлөг  баатруудтай  портлон  ирсэн  Жэйна  ч
                бас ядарснаа үл хайхран тулаанд шууд оров. Үл үхэгсэд илүү түргэн
                хиар цохиулж, давалгаа бүр нь илд бамбай, лантуу мөн галын дөлийн
                хослосон өршөөлгүй хүчинд няц цохиулна.



                Жэйна эцсийн үхдлийн галд шатан нурж унаад үнэн үхлээр үхэхийг
                хараад  өөрөө  ч  бас  өвдөг  сөхрөн  суув.  Тэрээр  ширэн  савтай  усыг
                шүүрэн  авч  том  том  балгаад  юу  юугүй  дууссанд  гайхан  савыг
                сэгсрээд, хатсан махнаас авч мэрэв. Тулаан дуусчээ-- түр зуур ч гэсэн.
                Артас  Утер  хоёр  хоёул  дуулгаа  авав.  Хөлөрсөндөө  үс  нь  шалба

                норжээ.  Жэйна  махаа  зажлангаа  үхэгсдийн  цогцосыг  харж
                бахдалтайгаар  толгой  дохиж  буй  Утерыг  хажуунаас  ажиглана.  Артас
                ямар нэг юмыг ширтэн огт сэтгэл хөдлөсөн шинжгүй зогсоно. Жэйна
                Артасын харж буй зүгт хараад юу ч олж харсангүй, юу ч ойлгосонгүй

                хөмсгөө  өргөж,  юу  юм  бол  гэж  бодов.  Хаа  сайгүй  л  тэнгис  мэт
                цогцос  байна  гэтэл  Артас  хөөж,  хавдан  ялаа  шавуулсан  үхэгсдийн
                цогцос биш, өөрийн цэргүүдийн цогцос ч биш харин тэртээд хэвтэх
                нэгэн морины цогцосыг харуусалтайгаар ширтэж байв.


                Утер шавь руугаа ойртож, Артасын мөрөн дээр нь алгадаад,


                “Тэднийг тогтоож чадсан чинь тун сайн байна, залуу минь.” гээд баяр

                бахдал дүүрэн хоолойгоор инээмсэглэл тодруулан хэлээд, “Хэрэв би яг
                цагаа болж ирээгүй бол,--”


                Артас ширэв татаж, мөрөө холдуулан огцом эргэж хараад, “Харалдаа,
                Би  чадах  бүхнээ  хийсэн,  Утер!”  гэхэд  Утер  Жэйна  хоёр  аль  аль  нь

                түүний  ширүүн  хариултанд  цочирдон  нүдээ  цавчив.  Утер  түүнийг
   159   160   161   162   163   164   165   166   167   168   169