Page 168 - Артас Лич хаан
P. 168

Бодолдоо  хэт  автсанаас  зам  дээр  зогсож  байсан  хүнийг  ч  тэрээр
                анзаарсангүй.  Тэр  яг  цагаа  олж  мориныхоо  жолоог  огцом  угз  татаж,

                чанга янцгаалган замын хажуу тийш харайлгаж гарав.


                Зам  дээр  байсан  хүнийг  арай  л  няцалчихсангүй  хэмээн  сэтгэл  нь
                амарсан Артас өндөр дуугаар, “Тэнэг минь! Энд юу хийж байгаа юм?
                Би чамайг дайрах шахлаа!”


                Тэр  хүн  Артасын  үзсэн  хүмүүстэй  огт  төсгүй  бөгөөд  өөрийг  нь
                дотно  таньдаг юм шиг  ноцтой  харна. Өндөр, өргөн  мөртэй  тэр  хүн

                дан  гялгар  хар  өдөөр  хийсэн  мэт  урт  нөмрөг  нөмөрчээ.  Царай  нь
                юүдэнгийн  сүүдэрт  далдлагдаж  үзэгдэхгүй  байсан  ч  Артас  руу
                харахад  их  хурц  нүдтэй  болох  нь  мэдэгдэв.  Үл  таних  хүн  сааралтаж
                эхлэсэн хууз сахлаа илээд, инээмсэглэн,



                “Чи  намайг  гэмтээхгүй  биз  дээ,  чамд  анхааруулж  хэлэх  зүйл  надад
                байна,” хэмээн гүнзгий зөөлөн хоолойгоор хэлэв. “Би эцэгт чинь хэлж
                үзсэн, залуу минь. Одоо би чам дээр ирж байна.” гээд бөхийхөд Артас
                хөмсгөө  зангидан  тоглож  байгаа  байлгүй  дээ  хэмээн  бодов.  “Бид
                ярилцах хэрэгтэй байна.”


                Артас  хамраа  тургиад,  энэхүү  нууцлаг  бөгөөд  жүжигчин  мэт

                хувцасласан  үл  таних  хүн  хэн  болохыг  сая  л  таамаглав.  Тэр  бол
                нууцлаг,  бие  даасан  зөнч,  түүнийг  шувуу  болж  хувирдаг  хэмээн
                Теренасын  ярьсныг  санав.  Тэр  Теренасын  ордонд  биеэрээ  ирж,
                ертөнцийн мөхөл ирлээ гэж дэмий донгоссон этгээд мөн байх нь.



                “Надад  ярилцах  цаг  байхгүй  ээ,”  гэж  Артас  уурсаад  мориныхоо
                жолоог чанга атгав.


                “Намайг  сонс,  жаал  минь.”  гэхэд  үл  таних  хүний  хоолойд  тоглож
                наргисан  өнгө  аяс  байсангүй.  Хоолой  нь  ташуураар  ороолгох  мэт
                тасхийж  Артасыг  цочоогоод,  “Энэ  нутгийн  хувь  заяа  шийдэгдсэн.
                Харанхуйн  хүч  аль  хэдийн  нөмөрсөн.  Чи  юу  ч  хийсэн  зогсоож

                дийлэхгүй. Чи үнэхээр хүн ардаа аврамаар байгаа бол хүмүүсээ авч
                тэнгисийг гатлаж баруун зүгт яв.”
   163   164   165   166   167   168   169   170   171   172   173