Page 173 - Артас Лич хаан
P. 173

Жэйна түүн рүү ширтэнэ. Тэрээр түүний далдуураа юу хэлэх гэснийг
                ойлголгүй ухаан санаа нь түргэн түргэн эргэлдэнэ.



                “Тиймээс  л  би  өчигдөр  их  яарсан  юм.  Би  Мал’Ганисыг  ганцаараа
                барьж  чадахгүйгээ  мэдсэн,  --  гэхдээ  Жэйна,  би  зүгээр  гараа  хумхиж
                суугаад  эсвэл  хуяг  дуулгаа  бэлтгэж,  хуарангаас  цэрэг  хүлээж  цаг
                гарздаж  чадахгүй.  Тэгэж  болохгүй  биз  дээ?”  Жэйна  мангуу  хүн  мэт
                толгой дохив. Тэр одоо л түүний юу хэлж буйг ойлгов. “Бас тэр замд

                таарсан  зөнч--  чи  түүнийг  хэр  хүчирхэг  гэж  бодох  нь  хамаагүй.  Би
                зүгээр л Лордароныг хувь заяанд нь даатган орхиод, энэ Мал’Ганист
                эсвэл  хэн  нэгэн,  ямар  нэгэн  гадны  хүчинд  алдахыг  зөвшөөрөхгүй.
                Бид олж болох тахалтай эцсийн хайрцаг тариаг ч болтугай олж устгах

                хэрэгтэй.”


                Энэ цочирдмоор мэдээг дуулгасны дараа Артас өөрөө дахин сэтгэл нь
                түгших  мэт  огцом  босч,  нааш  цааш  алхаад,  “Хараал  идмэр,  Утер
                хааччих ваа?” гээд, “Тэр шөнөжингөө давхихад энд ирмээр юм.”


                Жэйна  идэж  бараагүй  хуурсан  тариагаа  хажуу  тийш  тавиад,  босч
                хувцсаа  гүйцэд  өмсөв.  Тэрээр  Артасын  хэлсэн  үүсээд  буй  нөхцөл

                байдлыг бүрэн ухаж ойлгох гэж бас хэрхэн тэмцэх вэ хэмээн бяцхан
                тархи нь байдаг хурдаараа ажиллаж байлаа. Тэд үг дуугүйгээр галаа
                булаад, буудалласан газраас Стратголмыг чиглэн хөдлөв.


                Дөнгөж  цухуйх  нар  үүлсийн  цаагуур  ороход  үүрийн  үнсэн  саарал

                гэгээ  улам  бүдийнэ.  Хүйт  даасан  хүйтэн  бороо  орж  эхлэлээ.  Артас
                Жэйна хоёул нөмрөгнийхөө юүдэнг урагш толгой дээгүүрээ татсан ч
                Жэйна  норсоор  байв.  Тэр  хоёрыг  Стратголмын  сүндэрлэх  хаалганд
                тулж  ирэхэд  Жэйна  норсондоо  дагжин  чичирч  харагдав.  Тэднийг

                дөнгөж цулбуураа татмагц ард нь морьдын төвөргөөн, үүрсэх чимээ
                сонсогдов.  Утер,  өөрийн  морьт  цэргүүдийн  хамт  ахархан  боловч
                өглөөний усархаг борооноор дүүрэн шавар болсон газраар довтолгон
                ирж  яваа  харагдав.  Энэ  мөчид  Артас  дөрөөн  дээрээ  босч  зогсоод,

                Утер руу ширүүн харж, нүүрээ ярвайлган ёжтой инээд алдаад,


                “Амжиж  ирсэнд  тань  баяртай  байна,  Утер,”  хэмээн  догшиноор
                хашгирав.
   168   169   170   171   172   173   174   175   176   177   178