Page 177 - Артас Лич хаан
P. 177

Сэтгэл түгшсэн, зовсон Жэйнагийн нүднээс нулимс урсав.


                “Артас--  надад  жаахан  хугацаа  өгөөч.  Ганц  эсвэл  хоёрхон  өдөр.  Би
                буцаж  Антонидас  руу  портлож  очоод,  шуурхай  хуралдай  хийе.

                Магадгүй бид үүнийг давах арга зам--” гэтэл яриаг нь таслан,


                “Бидэнд  хоёр  байтугай  ганц  ч  өдөр  байхгүй!”  гэсэн  ууртай  үгс
                Артасын амнаас тэсрэх мэт гарав. “Жэйна, тахал хэдхэн цагийн дотор
                хүмүүст  халдана.  Магадгүй  цаг  ч  хүрэхгүй  байх.  Би--  би  үүнийг
                Хартгленд  нүдээрээ  харсан.  Зөвлөгөөн,  хуралдаан  хийж  байх  цаг

                байхгүй.  Би  даруй  арга  хэмжээ  авах  хэрэгтэй.  Одоо.  Үгүй  бол  хэт
                оройтоно.” гээд Жэйнаг алгасан Утер руу хандаж,


                “Таны  ирээдүйн  хааны  хувиар  энэ  хотыг  сөнөөхийг  би  тушааж
                байна!”


                “Чи  одоохондоо  миний  хаан  биш  ээ,  жаал  минь!  Мөн  байсан  ч  энэ

                тушаалыг чинь би эсэргүүцнэ!”


                Хүн бүр бие биенээ харалцан сэтгэл түгшиж, нам гүм болцгоов.


                Артас...  хайрт  минь,  хамгийн  дотны  анд  минь...  битгий  ингэ  л  дээ,
                хэмээн Жэйна өөртөө хэлнэ.


                “Тэгвэл би үүнийг тань урвалт гэж үзнэ.” хэмээсэн Артасын хүйтэн
                хөндий хоолой нам гүмийг эвдэн дуулдав. Хэрэв тэр нүүрэн дундуур
                нь алгадсан бол Жэйна ингэж цочирдохгүй байх байсан байх.



                “Урвалт  гэнэ  ээ?”  хэмээн  Утер  шүлсээ  нулиман  хэлээд,  “Чи  бүр
                ухаанаа гээжээ, Артас?” гэхэд,


                “Гээсээн!  Лорд  Утер,  үе  залгамжлах  хаан  титмийнхээ  бүрэн  эрх
                мэдлээрээ  би  таныг  албан  тушаалаас  чинь  чөлөөлж,  таны
                паладинуудыг армиас хөөж байна.”



                “Артас!”  хэмээн  Жэйна  гаслаад  бачимдсандаа  ам  нь  ангайж  хоцров.
                “Чи ингэж болохгүй ээ-- ” гэхэд,
   172   173   174   175   176   177   178   179   180   181   182