Page 182 - Артас Лич хаан
P. 182
дуурайл болгон харж байгаа, тэр жаахан л тээнэгэлзэх юм бол бүгд
түүнийг дагана, тэгээд Мал’Ганис ялах болно. Хүмүүст царайгаа
харагдуулахгүй гэж залуу дуулгаа буулгаад, бамбар авч хүмүүсийг
гаднаас нь түгжээд байшингуудыг галдан шатаав. Ингэвэл тэр тэдний
айдас төрүүлэм, өрөвдөлтэй царайг харахгүйгээр ажилаа түргэн
дуусгана.
Стратголмын зарим иргэд тэдний эсрэг тулалдаж эхлэсэн нь түүний
сэтгэлийг бага ч болов амраав. Тэд өөрийн эрхгүй биеэ хамгаалах зөн
совингоор тэдэнтэй тулалдав. Гэсэн ч мэргэжлийн армийн цэргүүд
болон өндөр бэлтгэлтэй паладины эсрэг Стратголмчуудад ямар ч
боломж байхгүй нь мэдээж. Тэдний эсэргүүцэл нэг талын давамгайлал
бүхий аймшигт харгислалыг бага ч болов намдааж, -- Жэйнагийн
хэлснээр мал мэт нядлах гэсэнтэй адилгүй санагдаж өөрийгөө
зөвтгөв.
“Би чамайг хүлээж байлаа, залуу хун тайж минь.” гэсэн,
Орчиныг доргиож, жихүүдэс төрүүлмээр гүнзгий өтгөн хоолой
чихэнд нь хангинаж, оюун санааг нь балартуулах шахав… энэ дуу
хоолойг ад чөтгөрийн гэхээс өөрөөр дүрслэх аргагүй. Үхлийн лорд
гэж Кел’Тузадын хэлсэн санагдав. Харанхуйн амьтны харанхуй нэр.
“Намайг Мал’Ганис гэдэг.”
Гэнэт Артасын биеэр баяр хөөр гүйх шиг болов. Тэрээр өөрийгөө
зөвтгөх юмтай боллоо. Мал’Ганис энд байсан байх нь, тэр энэ тахлын
цаана байсан байх нь. Артас мөн цэргүүд нь хүртэл дотор бачуурам
энэ дуу хоолойг сонсоод хаанаас гарч байгааг олохоор эргэн тойрноо
ажив. Тосгоны иргэдийн байшингууд хаалга нь нээгдэж, дотроос нь
ногоон туяа цацруулсан бөөлжис цутгамаар араг ясан зомбинууд гарч
ирлээ.
“Чиний харж байгаагаар, хүмүүс чинь одоо минийх болсоон. Энэ
хотын хүн бүрийг би хувиргаж, өөрийн болгоно.” гэж Мал’Ганис
инээв. Түүний инээх нь сэтгэл үймрэм бөгөөд хүйтэн жихүүдэс
дотор зурах мэт далдын хүчээр зүрхийг нь үхүүлж байв.