Page 187 - Артас Лич хаан
P. 187
Жэйна нүдээ анив. Тэрээр нэг өдөр хагасын өмнө болсон тэрхүү
яриаг эргэн дурсахыг хүссэнгүй. Тэрээр ямар ч үнээр хамаагүй
Дредлорд гэх ад чөтгөрийг алахаас өөр юу ч бодохоо больсон түүний
улангассан харц, уур хилэн, хүйтэн төрхийг эргэн санахыг хүссэнгүй.
Ариун Гэрэл минь-- Артас битгий ингэж өөрийгөө хүчлэ л дээ.
Жэйна нэг цогцост бүдэрч, нүдээ нээж хайртынхаа хийсэн яргалалыг
үзэж, Артасыг энэ бүхнийг хийсний хойно ч гэсэн би яагаад түүнийг
хайрласаар байна вэ хэмээн өөрөөсөө ч айх мэт болов--Ариун Гэрэл
минь, гэсэн ч би түүнийг хайрласаар байна. Яагаад гэдгийг өөрөө ч
мэдсэнгүй--.
“Артас-- энэ бол урхи. Тэр чинь ад чөтгөрийн лорд. Тэр Гэгээн
Стратголм хотоос чамд баригдалгүй зугтааж чадсан юм чинь илүү
хүчирхэг байдаг өөрийнхөө нутагт бол чамд бүр ч баригдахгүй. Тэр
чамайг алчихна. Би гуйж байна, битгий яв...Артас...”
Тэрээр Артасын энгэрт тэврүүлэхийг хүссэн, түүнийг хажуудаа
байлгахыг хүсч байгаагаа ч хэлсэн. Тэр Нортренд руу явах ёсгүй
байсан. Тэр үхэл рүүгээ явах болно. Артас олон янзаар тайлбарласан
боловч Жэйна түүний хийж буй зүйлийг мөн түүнтэй хамт явахыг
хүсээгүй.
“Ямар их үхдэл вэ,” хэмээн өөртөө шивнээд, “Артас үүнийг хийсэн
гэхэд би итгэж чадахгүй нь.” Гэсэн ч түүнд итгэхээс өөр арга
байсангүй. “Бүхэл бүтэн хотийг шүү….”
“Жэйна? Жэйна Проудмуур!”
Гэсэн тод танил хоолой гарахад Жэйна огцом цочоод, хөшсөн
хөлнүүд нь мэдээ орсон мэт өвдгөө чангалав. Утер. Тэрээр өөрийг нь
дуудсан хүн рүү эргэж, айдас хүйдэст автаж хөшсөн бие нь илаарших
мэт сонин таатай мэдрэмж төрлөө. Тэрээр Утерээс үргэлж л сүрддэг
байсан; түүний нүсэр том, хүчирхэг бие бас Ариун Гэрэлд сүсэглэсэн
гүн гүнзгий бишрэлээс нь ч болоод юм уу нэг л биеэ барьдаг байж.
Харин тэр одоо жаахан байхдаа Артастай нийлж, ямба нь дэндсэн
ёсорхуу, хуурмаг сүсэгтэн хэмээн ариун хөлөг баатрыг далдуур