Page 190 - Артас Лич хаан
P. 190
эсэхтээ эргэлзэж байлаа, хэдэн мянгантаа эргэлзэв. Тэр үгэнд минь
орох байсан болов уу. “Гэсэн ч би чадсангүй ээ.”
Би итгэлийг чинь алдлаа, Артас. Би эдгээр гэмгүй хүмүүсийг ч гэсэн
аварч чадсангүй. Би хийх ёстой зүйлээ хийж чадсангүй.” гэхэд,
Утер хүнд дуулгатай бээлий өмссөн том гараа нарийхан мөрөн дээр
нь тавиад, “Чи ямар ч буруугүй ээ, охин минь. Өөртөө хатуурхах
хэрэггүй.”
Жэйна урамгүйхэн инээмсэглээд, “Би тийм илэрхий байна уу?” гэхэд,
“Зүрх сэтгэлтэй хүн бүр л тэгэх байсан. Би ч гэсэн буруутай мэт
санагдаж байна.” гэхэд Жэйна ганхашгүй, шаналшгүй сэтгэлтэй гэж
санасан Утер хүртэл санаанд оромгүй юм хэлсэн тул түүний өөд
харж,
“Та ч гэсэн үү?” хэмээн асуув.
Утерыг толгой дохиход, ядарч туйлдсанаас болж улаанаараа эргэлдсэн
нүдийг нь харахад сэтгэлийнх нь гүндэх түгшүүр шаналал Жэйнад
харагдах шиг болов. “Би түүнийг эсэргүүцэж чадаагүй ээ. Тэр бол
миний хун тайж. Гэхдээ ямар нэг юм хийж чадах байсан болов уу гэж
одоо ч гэсэн гайхах юм. Ямар нэг юм хэлж, ямар нэг хийж болох л
байсан байх.” гээд Утер санаа алдан толгойгоо сэгсрэв. “Магадгүй.
Магадгүй биш ч байж магадгүй. Гэсэн ч энэ бүхэн өнгөрсөн, нэгэнт
хийсэн сонголтыг залруулах аргагүй. Жэйна Проудмуур, чи бид хоёр
одоо зөвхөн ирээдүйг харна. Энэ яргалалд чи …ямар ч буруугүй.
Түүнийг хаашаа явсныг хэлсэнд баярлалаа.”
Жэйна толгойгоо гудайлган, “Түүнийг хаа байгааг хэлснээрээ би
түүнээс дахин урвасан юм шиг санагдаад байна.” гэхэд Утер,
“Жэйна, харин ч чи түүнийг-- бас түүнийг хэн болсныг мэдээгүй
дагалдаж явсан тэр бүх хүмүүсийг аварч байна.”