Page 195 - Артас Лич хаан
P. 195

Арван дөрөвдүгээр бүлэг


                Нортренд бол эх газрын нэр, харин Даггеркап Бэй бол Лордароны усан
                флот  газардаж  боомтоо  болгосон  жижигхэн  тохойн  нэр  байлаа.
                Хавирга  нэвт  үлээм  өршөөлгүй  салхинд  гүн  харанхуй  ус  хуйлран,

                хүйтэн хөх саарал өнгөтэй болж харагдана. Өөгүй цагаан хус модод
                байгаль эхийн хамгаалалт мэт завсаргүй ярайсан жижиг хавтгай хадан
                цохионы  хажууд  Артас  цэргүүдийн  хамт  баазаа  байгуулахаар
                буудаллажээ. Усны давалгаа нэг өндөрсөж, эцсийн өндөрлөгөө аваад

                дахин доош шумбана. Энэ түүний бодсноос илүү таатай газар байлаа,
                яахав одоохондоо бол давгүй байрлал бас ийм газар дредлорд байхгүй
                нь ойлгомжтой.


                Артас эрэг  дээр  хүрч, завьнаасаа харайж буугаад тал  тал  тийш  харц

                чулуудан  бүхнийг  сайтар  ажиглав.  Төөрсөн  хүүхэд  гинших  мэт
                зөөлөн салхи хонгор шаргал үсийг нь хүйтэн хуруугаар илбэн таалж
                хийсгэнэ.  Аавдаа  хэлэлгүйгээр  авч  гарсан  хөлөг  онгоцуудынх  нь
                нэгийг  удирдаж  буй  ахмадуудын  нэг  хажууд  нь  биеэ  дагжуулан
                зогсоод, хоёр гараа бүлээцүүлэхээр сугандаа зөрүүлж хавчуулаад,


                “Энэ  ч  гэрэл  үздэггүй  газар  юм  аа.  Нар  ч  ховор  харагдах  юм!  Энэ

                улимал хүйтэн салхи хавирга нэвт үлээж байхад та чичрэх ч үгүй юм.”
                Артас  үл  мэдэг  гайхсан  болоод  түүний  зөв  болохыг  ухаарав.  Маш
                жихүүн хүйтэн байгааг мэдэрч байлаа, биед нь зоох хүйтэн хутга мэт

                жихүүцлийг мэдэрч байсан ч Артас огт-- чичирсэнгүй.


                “Эзэнтээн, та зүгээр үү?” хэмээн ахмадыг асуухад,


                “Ахмадаа,  манай  бүх  хүч  газардаж  дуусав  уу?”  хэмээн  Артас  юу  ч
                болоогүй  мэт  асуулаа.  Асуулт  цагаа  олоогүй  байсан  ч  тэр  асуулаа.
                Мэдээж  тэр  зүгээр  биш.  Тэр  өнгөрсөн  бүхнийг  бодсоор  байлаа.
                Тэрээр хүн ардаа үхлээс ч долоон дор хувь заяатай болгохгүйн төлөө

                бүхэл бүтэн хотыг хомроглон устгахаас өөр аргагүйд хүрсэн. Жэйна
                Утер хоёр түүнээс нүүр буруулсан. Бас ад чөтгөрийн лорд түүнийг
                хүлээж байгаа.
   190   191   192   193   194   195   196   197   198   199   200