Page 199 - Артас Лич хаан
P. 199

“Артас, залуу минь! Биднийг аврахаар чамайг ирнэ гэж огт бодсонгүй
                шүү!” хэмээгээд,



                Одой нуувчны цаанаас үсрэн гарч ирээд урагшлав. Түүний залуугийн
                төрхийг  эргэн  санавал  сахаландаа  илүү  их  хучигдсан  болоод  баяр
                бахдлаар дүүрэн онийх нүд нь илүү үрчлээтэй болсныг эс тооцвол яг
                залуу хэвээр харагдав. Тэрээр гараа алдалсаар Артас руу ойртож, хун
                тайжыг  бэлхүүсээр  нь  тэврэв.  Артас  ч  инээд  алдаж,  --Ариун  Гэрэл

                минь,  гээд  хуучны  анд  бас  анхны  багшийгаа  тэврэн  өөрийн  эрхгүй
                инээд алдаж, инээлгүй хэр удсанаа ч санахаа больсоноо гэнэт ухаарав.
                Тэврэлдэж дуусаад, Артас гэнэт Мурадины хэлсэн үгийг эргэн санав.


                “Аврах гэсэн үү та? Мурадин, та нарыг энд байгааг би огт мэдээгүй.

                Би энд-- ” гэтэл тэр өлмий дээрээ босон байж, амыг нь алгаараа дарж
                хаав. Тэрээр Мурадинд яаж хариу барихыг мэдэхгүй болохоор зүгээр л
                инээд алдан амаа таглуулан зогсов. “Наадахаа дараа нь хэлж үз,” гэж
                одой хэлээд, “Алив нааш ир, хуучин анд минь.


                Бид эндээс холгүйхэн төв баазаа байгуулсан. Чи болон танай хүмүүст
                халуун хоол, мах хэрэгтэй юм шиг байна.” гэснээ,



                “Хэрэв  та  нарт  нэрмэл  байгаа  бол,  би  л  лав  татгалзахгүй,”  гээд
                Мурадин маасайтал инээд алдав.


                Артас, Мурадин, түүний баруун гар Баелган мөн бусад эрчүүд баазын
                зүг хамтдаа алхахад ямар нэг тулаанд ялгуусан ялалт байгуулсан мэт
                баяр  ёслолын  уур  амьсгалтайгаар  бүгдээр  урам  зориг  дүүрэн

                алхацгааж,  тэдэнд  энэ  хүйтэн  хахир  газрын  эцэс  төгсгөлгүй  үлээх
                жаварт  салхи  хүртэл  нөлөөлөхгүй  байлаа.  Одой  нар  хэзээний  л
                хүйтэнд  тэсвэртэй,  чанга  хатуу  биетэй,  хүчирхэг  улс  гэдгийг  Артас
                мэдэх  боловч  уур  савссан  халуун  махны  аяга  шөл  гардахдаа  хүсэн

                хүлээж байсан мэт алжаасан төрх сахлаг царайд нь тодрохыг анзаарав.
                Артас  тэднийг  яагаад  энд  байгааг  асуухгүй  байх  амаргүй  байсан  ч
                Мурадин  болон  түүний  эрчүүл  алжаах  хүртэл  аман  дээр  гарсан
                асуултуудаа  барьж,  хэлээ  хазаж  суулаа.  Удалгүй  тэрээр  төв  галаас

                зайдуу  Мурадины  майханы  дэргэд  ойртож  байгаад  хэлсэн  нь  дээр
                хэмээн бодож,
   194   195   196   197   198   199   200   201   202   203   204