Page 203 - Артас Лич хаан
P. 203

юм  саяхнаас  лантуунаас  нь  Ариун  Гэрэл  илчгүйхэн  гэрэлтдэг
                заримдаа бүр огт гэрэлтэхгүй больсон мэт санагдах болсон байлаа.


                Харин  шившлэгтэй  илдийг  атгавал--яах  бол  гэсэн  хуумгай  бодол

                тархинд нь сэрхийтэл буулаа. Гэнэт хувь заяа чихэнд нь шивнэх мэт
                өөртөө итгэл дүүрэн болов.


                Нортренд  бол  аугаа  уудам  нутаг.  Мэдээж  тэрээр  энд  Мурадинтай
                таардаг  нь  тохиолдлын  хэрэг  биш.  Хэрэв  тэр  Фростмурныг  гартаа
                оруулж  чадвал  Мал’Ганисыг  гарцаагүй  хөнөөж,  энэ  тахлын  ул
                үндсийг  таслаж,  ард  түмнээ  аварч  чадна.  Одой  тэр  хоёр  нэг

                шалтгаанаар  бие  биетэйгээ  таарсан  нь  гарцаагүй.  Энэ  бол  хувь  заяа
                цаанаасаа тохиолдуулж буй хэрэг.


                Мурадиныг  үргэлжлүүлэн  ярьхад  Артас  дахин  түүн  рүү  анхаарал
                хандуулав.  “Бид  энд  Фростмурныг  олохоор  ирсэн  боловч  илд  рүү

                ойртох тусам улам олон үл үхэгсэдтэй нүүр тулж эхлэсэн. Харин чи
                бид хоёрын энд таарсан нь тохиолдлын хэрэг биш ээ, хөгшин ч гэсэн
                би тэгж бодож байна.”


                Артас  зөөлөн  инээмсэглээд,  Мурадин  ч  бас  тохиолдлын  юманд
                итгэдэггүй байх нь хэмээн бодоод өөртөө улам итгэлтэй болж, зүрх
                нь  зоригоор  бадрах  шиг  болов.  “Бид  Фростмурныг  олвол  Мал’Ганис

                тийм ч таатай хүлээж авахгүй гэж та бодож байна уу?” хэмээн Артас
                бувтнав.


                “Мэдээж,  ийм  хүчирхэг  зэвсгийг  гартаа  атгасан  хүн  түүн  рүү
                довтлоход  тэр  яаж  дуртай  байхав,  тэр  ч  гарцаагүй,  мэдээж  шүү  дээ.

                Тэр чам руу дайрч ч зүрхлэхгүй” гэхэд,


                “Тэгэхээр  бид  бие  биедээ  туслаж  болох  юм,”  хэмээн  Артас  хэлээд,
                “Бид  танд  болон  хайгуулд  тань  туслая,  харин  та  биднийг
                Мал’Ганистай тулалдахад туслаж болно.”


                “Сайхан төлөвлөгөө байна,” хэмээн Мурадин дуртайяа зөвшөөрөөд,
                хар  хөх  өнгийн  тамхины  утаагаа  өөд  нь  баагуулав.  “Артас,  залуу
                минь, надад наадахь нэрмэлээсээ… байвал нэг аягалаач?”
   198   199   200   201   202   203   204   205   206   207   208