Page 208 - Артас Лич хаан
P. 208
Тэр энэ паладинд --паладин агсанд үзүүлэх хэрэгтэй. Тэр Утерт, бас
Жэйнад, бас эцэгтээ үзүүлэх хэрэгтэй. Хичнээн харгис хэрцгий бас
муухай бай тэрээр үүрэг хариуцлагаасаа зугтаагаагүй гэдгээ үзүүлэх
хэрэгтэй. Тэрээр сул дорой сэтгэлтэний хийхээс зайлсхийх бүхнийг
хийсэн, хийх ёстойгоо зөв хийсэн ялагчийн дүрээр эргэж очих болно.
Түүнээс, аюул бэрхшээлийг туулах гэсэн түүний чин сэтгэлээс ард
олон нь амар амгаланг олох болно.
Тосонд нэвчсэн хуурай модон хөлөг онгоцуудын шажигнан шатах
дуунаас чанга нэгэн цөхрөнгөө барсан дуу хоолой гэнэт сонсдож,
цэргүүдийн бараа ойртож, нүдэнд харагдахаар болтол дөхөж ирлээ.
“Хун Тайж Артас! Манай онгоцууд!”
“Юу болох нь энэ вэ? Бид яаж харих болж байна аа?”
Энэ үед яах вэ гэсэн санаа аль түрүүнээс хойш Артасын тархинд
сүүмийсээр байсан аж. Цэргүүд нь энэ газарт онгоцгүй хаягдснаа
мэдээд ихэд айж балмагдахыг урьдаас тооцсон байна. Тэд анх ирэхдээ
Артасыг дагаж дуулгавартайгаар ирсээн, үнэн, харин Мурадины зөв
байлаа. Тэд эцгийнх нь тушаалыг аль хэдийн авсан болохоор түүнийг
юу гэж ч тушаасан дахин хааны тушаалыг хүлээх болно. Тэгвэл
Мал’Ганис ялж таарна. Гол нь тэд энэ заналхийлэлийг яг энд, яг одоо
таслан зогсоох хэрэгтэй гэдгийг ухаарахгүй байгаа, одоо--.
Артас усан онгоцуудыг шатаахад хөлсөлсөн дайчид рүү харц
чиглүүлэв.
Тэдний хойноос хэн ч гашуудахгүй.
Тэднийг худалдан авч бас зарж болно. Хэрэв хэн нэгэн тэднийг
хөлсөлж өөрийг нь алуулах гэвэл тэд түүнд туслахад бэлэн байсан
шигээ хөлсний мөнгөөр түүнийг хөнөөх болно. Хэт олон хүн
хөнөөгдллөө-- сайн хүмүүс, язгуурт хүмүүс мөн гэмгүйчүүл.
Тэдний учир утгагүй үхэл өс хонзонг нь аваач гэх мэт хорсол нэхэн
уйлна.