Page 213 - Артас Лич хаан
P. 213

өөрийн  итгэдэг  дотны  хэдэн  хүмүүст  урьд  нь  хэлсэн  байлаа.  “Бид
                илдийг  олох юм бол  бид гарцаагүй  ялах болно.  Илдийг  олох хүртэл

                эднийг тогтоож чадах уу?” гэхэд,


                “Чадна аа, Эрхэм Дээдэсээ.” хэмээн Фалрик маасайтал инээд алдаад,
                тэр  даруй  сэтгэл  түгшин  царай  нь  барайж,  “Бид  эдгээр  үхдлүүдийг
                тогтооно оо.” гэв.


                Хэсэг хоромын дараа, Мурадин газрын зураг, сонин гэрэл цацруулдаг
                дохиур мэт зүйлс авч богцондоо чихээд, хэдэн хүний хамтаар Артас
                дээр  ирэв.  Мурадин  амаа  яйвийлган,  хөмсгөө  зангидан  Артас  руу

                ширүүхэн хараад биеэ цэхлэн явахад бэлэн болсноо мэдэгдэв. Фалрик
                дохио өгч, дайснуудыг сатааруулж эхлэв. Ихэнх үл үхэгсэд гэнэт түүн
                дээр төвлөрч, Фалрикын зүг довтлоход хуарангийн


                арын  хэсэг  эзгүйрэв.  “Явцгаая,”  хэмээн  Артас  инээдээ  барьж  ядан

                хэлэв.


                Мурадин  газрын  зураг  болон  тогтворгүй  чичиргээ  гаргах  гэрэлт
                дохиуруудаа  харьцуулан  ажиглаж,  чанга  дуугаар  зам  заана.  Тэд
                Мурадины  заасан  зүгт  гүн  цасан  хунгарыг  туучиж,  хамаг  хурдаар
                урагшлах  ба  ганц  хоёр  хором  л  зогсож  амьсгаагаа  дарцгаана.  Үүл
                хуралдан тэнгэр харанхуйлав. Цас их хэмжээгээр орж, тэдний хурдыг

                сааруулна.


                Артас  бодлоосоо  ч  хурдан  хурдан  алхлана.  Бүдүүн  ширхэгтэй  цас
                ихээр орж байгаа тул хэдхэн алхмын өмнөх газар ч харагдахгүй аж.
                Тэрээр хаашаагаа, аль чигт явж байгаагаа ч анзааралгүй, хайхралгүй

                зөвхөн Мурадины заасан зүгт хөлөө зөөнө. Цаг хугацаа зогссон мэт
                түүнд санагдана. Тэрээр хэдхэн минут явж байгаа ч хэдэн өдөр явсан
                мэт л байв.


                Түүний  толгойд  зөвхөн  Фростмурны  тухай  бодлууд  л  эргэлдэнэ.
                Тэдний аврал. Артас үүнийг мэдэж байлаа. Гэсэн ч тэд хуаранд үлдсэн
                дайчдаа үл үхэгсдийн гарт амь үрэгдэхээс нь өмнө амжиж олж чадах

                болов уу? Хэсэг зууртаа тогтоож чадна гэж Фалрик хэлсэн. Харин хэр
   208   209   210   211   212   213   214   215   216   217   218