Page 215 - Артас Лич хаан
P. 215

харин  үгүй  болжээ.  Тэрээр  хөмсөг  зангидан  лантуу  руугаа  хараад
                доош  савав.  Гэрэл  хаанаас  гарч  байгаа  нь  хамаагүй  ээ,  замаа  харах

                гэрэлтэй байгаад л талархах хэрэгтэй.


                Гэнэт тэдэнд нэгэн сөөнгөдүү дуу хоолой сонсогдов. Мурадины зөв
                байлаа, түүний бодож байснаар илдний наана хамгаалагчид байв.


                Энэ  дуу  хоолой  гүнзгий,  хүйтэн,  хөндий,  зүрх  шимширмээр
                сонсогдож, Артасын чих рүү цутгах мэт хурцаар хангинав. “Ухарцгаа,
                үхдэлүүдээ.  Урагшлахыг  цээрлэ.  Энэ  хориотой  бунханаас  та  нар

                зөвхөн үхлийг л олох болно.”


                Мурадин газар дээрээ хөшсөн мэт зогсож, “Залуу минь,” гээд хоолой
                нь  бүдгэрч,  эцэс  төгсгөлгүй  цуурайтах  дуу  хоолойтой  зэрэгцэн,
                “түүний үгийг сонсох хэрэгтэй байхаа, залуу минь.”



                “Юу сонсох гэж?” хэмээн Артас хашгираад, “Ард түмнээ аврах ганц
                боломжийг минь үгүй хийх гэсэн аргаа барсан эцсийн оролдлого уу?
                Хэдхэн муу ёрлосон үгнээс болж бүхнээс ухрах гэж үү.” гээд,


                Лантуугаа  чанга  атгаад,  урагш  яаравчлан  гүйж,  бүхнийг  ганц
                дайралтаар  авах  гэсэн  мэт  хамаг  хурдаар  гүйснээ  булан  эргэмэгцээ
                гэнэт зогь тусан зогсов.



                Тэрээр энэ дуу хоолойг гаргаж буй дүрсүүдийг олж харлаа. Тэднийг
                харсан Артас хэсэг зуур, Жэйнаг мөн түүний шившиж гаргадаг усан
                элементалыг эргэн санав. Артас өнөөдрийн үүссэн энэ бүх аймшигт
                үйл явдалтай нүүр тулахаас өмнө түүнтэй учирсан анхны өдөр болон

                түүн рүү довтолсон хоёр огрегоос өөрийгөө хамгаалахаар усан голем
                шившиж  байсныг  бас  саналаа.  Жэйнагийн  усан  големтой  адилхан
                дүрстэй боловч илүү сүндэрлэсэн өндөр, биенээс нь ургаж гарсан мэт
                зузаан  төмөр  дуулгатай,  ус  мөснөөс  бүтсэн  аварга  амьтад  агуйн

                хөлдүү шалан дээр хүйтэн уураар тургиж сүр бараатай зогсоно. Тэд
                толгойдоо дуулгатай боловч нүүр царайгүй, хуягласан бээлий, бамбай
                бас гар ч үгүй, хөлгүй, газар дээр хөвж байх аж.
   210   211   212   213   214   215   216   217   218   219   220