Page 220 - Артас Лич хаан
P. 220
бүх алдааг залруулах гэсэн энэ мөчид хүртэл тэр хайртай гэдгээ
батлан хэлж чадаж байлаа. Мянга мянган гэмгүй иргэдийг хөнөөх
болсондоо, цэргүүдээ хуурч, өөрт нь зүтгэсэн дайчдаас урвасандаа,
үгэнд нь орохгүй бүхнийг хүчээр цаазлахаас өөр аргагүйд хүрсэндээ
сэтгэл нь бохирдсон. Үүнээс гадна маш олон зүйлээр сэтгэлээ
бохирлосоон. Энэ бүхнийг хийх эрх мэдэл, хүч байсан нь юу юунаас
илүү буруутгах зүйл байлаа.
“Артас, залуу минь,” хэмээн Мурадин хэлээд, гуйх мэт хоолойгоо
зөөлрүүлж, “Чи чадах бүхнээ хийсээн, одоо хар толгойдоо хараал
тээж яах нь вэ?” гэж учирлахад,
“Хараал гэнэ ээ?” хэмээн Артас гашуунаар инээгээд, “Би эх орноо
аврахын тулд ямар ч хараалыг дуртайяа тээх болно.”
Тэрээр нүднийхээ буланд Мурадины дагжихыг харав. “Артас, би хатуу
хүн, чи мэдэж байгаа. Би чамтай тоглоогүй. Гэхдээ би чамд хэлье. Энэ
бол маш муу хэрэг, залуу минь. Илдийг энд хаягдсан, мартагдсан
чигээр нь орхи. Мал’Ганис энд байж л байг. Тэр ад чөтгөр энэ эзгүй
хүйтэн газраа байж л байг. Энэ хэргийг орхи, эрчүүдээ аваад нутаг
буцья.”
Гэнэт эрчүүдийнх нь, цэргүүдийнх нь царай Артасын тархинд тодров.
Тэрээр тэднийг, мөн тэдний хажууд аймшигт тахлын өмнө аль хэдийн
унасан зуу зуун дайчдаа бас харав. Хорвоогийн жамаар бус үтэр
хормын дараа дахин амилан үхдэл болж босох тэдгээрийг бодохгүй
байж чадахгүй байв. Тэднийг яаа гээв? Тэдний сүнсийг, шалалалыг,
золиосыг март гээ юу? Түүний тархинд бас нэгэн дүрс --Фростмурныг
барьсан мөсөн бүрхүүл мэт аварга том мөсөн хэлтэрхий тархиных нь
буланд харагдлаа. Энэ бол илүү том, илүү хүчирхэг, дотроо шившлэгт
илдийг атгасан мөсөн бүрхүүл байлаа. Түүний тулаанд үрэгдсэн
дайчдын өш хонзонг авахуулахаар хэн нэгэн энэ мөсөн бүрхүүлийг
илгээсэн байлаа. Гэнэт гүнзгий бөгөөд муухай хоолойгоор тархинд нь
ингэж шивнэв: Үхэгсэд өш хонзонгоо шаардаж байна.
Аймшигт тахлын золиос болж бие сэтгэлээрээ яргалуулж үхсэн олон
дайчдын маань хажууд одоогийн амьд байгаа хэдхэн цэрэг юу юм бэ?