Page 216 - Артас Лич хаан
P. 216

Тэдэнд  анхааруулсан  хэдий  ч  Артас  зөвхөн  энд  зорьж  ирсэн
                зорилгодоо  ухаан  санаагаа  тавьсан  тул  эдгээр  аймшигт  амьтдыг

                нүднийхээ булангаар л ширвээд ухаан санааг нь эзэмдсэн тэрхүү учир
                битүүлэг зүйл рүү харцаа чиглүүлэв.


                Фростмурн.


                Фростмурн шовх оройтой хайрцаг мэт мөсөн дотор хашигдсан байх ба
                түүн дээрх шившлэгт бичиг нь хүйтэн хөх өнгөөр гэрэлтэн харагдав.
                Илдийг  ямар  нэг  зориулалтаар  бүтээсэн  этгээд  тавцан  дээр  мөсөн

                бүрхүүлийн  дотор  байрлуулсан  байх  ба  цасан  шуурганаар
                хуримтлагдсан  бяцхан  цасан  овоолго  тавцангийн  доод  хэсэгт  үүссэн
                байв. Агуйн гадна амнаас агуй руу орж буй байгалийн гэрэл шившлэгт
                илдний  эгц  дээрээс  тусч,  бүдэг  гэрлийг  улам  тодруулна.  Илдийг

                атгасан мөсөн гяндан дээр тусах гэрэл нүд гялбуулж, илдний нарийн
                хэлбэр,  дүрсийг  далдлах  боловч  эргэн  тойрны  бусад  зүйлсийг  илүү
                тодоор харагдуулна. Илдний жинхэнэ хэлбэр нэг тодорч, нэг бүдгэрч
                байгаа  нь  сиймхий  хөшигний  цаанаас  бүсгүй  хүний  үзэсгэлэн  гоог
                хальт  бишрэх  гэсэн  шинэхэн  амрагийн  тэвчээр  алдах  агшинтай

                зүйрлэмээр улам ч ихээр хорхой хүргэж, өдөөнө. Артас илдийг танив
                --энэ бол түүний энд ирээд анх зүүдэндээ харсан тэр илд мөн байлаа.
                Ялагдашгүйн  амийг  тасласан  биш,  харин  дахин  амилуулж,  эдгээж,

                эрүүл  болгосон  тэр  илд  мөн  байв.  Тэр  үед  залуу  үүнийг  сайны  ёр
                хэмээж  байсан  бол  одоо  бүр  үнэхээр  сайны  ёр  байсныг  өөртөө
                батлана.  Үүнийг  л  олох  гэж  тэр  ирсэн.  Энэ  илд  бүхнийг  өөрчлөх
                болно.  Артас  бахдал  болсон  нүдээр  илдийг  ширтэж,  гар  нь  өөрийн
                мэдрэлгүй  илд  рүү  тэмүүлж,  хуруунууд  нь  илдний  ишийг  ороон

                атгаж,  илдээ  далайн  Мал’Ганисын  амийг  тасдаж,  Лордароны  ард
                иргэдийг зэрэмдэглэсэн зовлонг гэтэлгэж, өш хонзонгоо авах тачаалаа
                тайлж, дур авч байна хэмээн бодно. Тэрээр гараа сунган урагш алхав.


                Аймшигт мөсөн элементалууд мөсөн илдээ сугалж,


                “Буцагтун, оройтохоос нь өмнө буцацгаа,” хэмээн сөөнгө хоолойгоор

                өгүүлэв.
   211   212   213   214   215   216   217   218   219   220   221