Page 212 - Артас Лич хаан
P. 212
Мурадиныг толгой дохимогц, Артас түүний гарнаас атгаж, “Мурадин,
та юунд ч эргэлзэж байсан бай одоо хамаагүй, одоо л эргэлзэх
хэрэггүй. Мал’Ганисыг энд ирчээд байхад яав ч эргэлзэж болохгүй. Та
илдийг хаана байгааг мэдэж байгаа бол намайг тийш нь аваач.
Фростмурнд хүрэхэд надад тусла! Миний гарт Фростмурн байвал
Мал’Ганис над руу дайрч ч зүрхлэхгүй гэж та өөрөө хэлсэн.
Мал’Ганис биднээс хүчээр давамгай. Фростмурнгүйгээр бид ялагдана,
ялагдана гэдгийг та ч мэдэж байгаа.”
Мурадин түүн рүү зовсон царайгаар хараад, нүдээ аниж,
“Залуу минь, надад нэг л муу совин татаад байна. Энэ шившлэгт илд
рүү ойртох тусам ямар нэг юм буруу санагдаад байдаг болохоор урьд
нь би авья гэж яарахгүй байсан юм. Гэсэн ч би үүний эцсийг нь үзнэ
гэж амласан болохоор…, Залуу минь, чи хамт явах хэдэн хүн аваад ир,
би чамд тэр шившлэгт илдийг олж өгье.”
Хуучин анд бас багшийнхаа мөрөн дээр алгадаад, Тийм шүү, би тэр
хараал идсэн шившлэгт илдийг авах болно, тэгээд дредлорд чиний хар
зүрхэн дундуур нэвт хатгана. Чи төлөөсөө төлнө өө.
“Тэр онгорхойг бөглө!” хэмээн Фалрик цэргүүддээ хашгираад,
“Даван, галлаад!” гэлээ. Артас хуарангийн зүг байдаг хурдаар гүйж
ирэхэд их бууны нүргэлсэн дуу хуарангийн дээгүүр цуурайтаж байв.
Артас ахмадыг хайж, өндөр дуугаар,
“Ахмад Фалрик!”
Фалрик түүн рүү эргэж хараад, “Ноёнтоон,… биднийг бүх талаас
бүслэсэн байна. Бид удаан тогтоож чадахгүй, тэд эцэстээ биднийг
хүчээр давамгайлна. Бидний алдсан цэргүүдийн тоогоор тэд эгнээгээ
зузаатгана.”
“Мэдэж байна аа, Ахмадаа. Мурадин бид хоёр Фростмурныг олохоор
явлаа.” гэхэд, Фалрикын нүд нь орой дээрээ гарсан ч тэр даруй жаахан
ч атугай итгэл төрөх мэт үл ялиг нүдээ онийлгов. Артас шившлэгт
илдний талаар, түүнд агуулагдах өгүүлэшгүй их хүчний тухай