Page 207 - Артас Лич хаан
P. 207

Мурадин цочирдсон бололтой, “Арай хэтрэх юм биш үү, залуу минь?”
                гэсэн Мурадины хоолойны өнгө үнэхээр хэтэрч байгаа юм биш үү гэж

                бодож  байгааг  нь  илтгэж  байв.  Магадгүй,  хэрэг  дээрээ  “арай
                хэтрэхээс”  ч  илүүтэй  хэтэрч  байгаа  байж  болох  юм.  Артас  түүнийг
                тоосонгүй.  Мурадин  түүний  үзсэнийг  үзээгүй,  түүний  хийхээс  өөр
                аргагүйд хүрч хийсэн зүйлийг хийж үзээгүй. Тэр удахгүй ойлгоно оо,

                удахгүй. Эцэстээ тэд Мал’Ганистай нүүр тулахад тэрээр дредлордыг
                дийлнэ  гэдгээ  мэдэрч  эхлэв.  Тэр  дийлэх  ч  ёстой.  Тэрээр  ард  олноо
                заналхийлэлээс аварч, тахлыг таслан сөнөөнө. Тиймээс таагүй ч гэсэн
                Лордароны ард олныг аврахын тулд цэргүүдээ буцаалгахгүй гэж усан

                онгоцуудыг нь сөнөөх бол өчүүхэн золиос төдий юм.


                “Амаргүй сонсогдож байгаа ч өөр арга алга. Ингэх л хэрэгтэй.”


                Хэдхэн  цагийн  дараа  гэхэд,  Артас  Орхигдсон  Эрэг  дээр,  өмнө  нь
                өөрийнх бүхэл бүтэн флот галд дүрэлзэн шатахыг харж зогсоно.


                Хариулт  нь  маш  энгийн  байлаа.  Буцаж  явах  онгоц  байхгүй  бол
                цэргүүд  нь  гэртээ  харьж  чадахгүй  --бас  түүнийг  орхиж  чадахгүй.

                Тиймээс Артас бүх онгоцуудыг шатаасан аж.


                Тэрээр  шигүү  ойг  гатлаж,  үл  үхэгсэдтэй  тулалдаж,  дараа  нь  усан
                онгоцуудыг  нэгд  нэггүй  тосоор  хучиж  галд  хурдан  шатаахын  тулд
                хөлсний цэргүүд хөлсөлсөн байлаа. Мөнхийн цэвдэг хүйтэн бөгөөд
                гэрлээр  гачигдсан  энэ  нутагт  улалзан  шатах  усан  онгоцнуудаас

                дүрэлзэх  галын  илч  юу  юунаас  илүү  таатай  төөнөнө.  Артас  гараа
                өргөж, галын хурц гэрлээс нүүрээ хаав.


                Хажууд  нь  Мурадин  санаа  алдан,  толгой  сэгсрэн  зогсоно.  Мурадин
                болон  хамт  ирсэн  одой  нар  шажигнан  дүрэлзэх  галыг  ажиглан  амаа
                таглан  ханиалгаж,  зөв  зүйл  хийсэн  эсэхтээ  одоо  болтол  эргэлзэнэ.

                Нуруунаас нь хүйт дааж, нүүрэнд нь халуун гал цоргиж байхад Артас
                хоёр гараа сугавчлан галд дийлдэж нуран унаж буй усан онгоцны их
                биеийг баяр бахдалтайгаар харж зогсонгоо,


                “Ийм  зүйл  хийлгэхэд  хүргэсэн  Утерыг  хараал  идээсэй!”  хэмээн
                бувтнана.
   202   203   204   205   206   207   208   209   210   211   212