Page 206 - Артас Лич хаан
P. 206

“Би  эргэж  ирэхгүй  ээ.  Мурадин  дайчид  маань  намайг  орхивол  би
                Мал’Ганисыг  хэзээ  ч  дийлэхгүй!  Энэ  тахал  хэзээ  ч  зогсохгүй!”  гээд

                түүний  хэлсэн  сүүлчийн  үг  ер  бусын  ширүүн  бас  шийдэмгий
                сонсдов.  Үүнийг  сонссон  одой  хэдэн  тийш  бүлтэгэнэх  мэт  хальт
                харцаа бултуулаад,


                “Залуу минь, энэ чинь чиний эцэг. Хаан эзэн. Чи тушаалыг нь зөрчиж
                болохгүй. Тэгвэл урвалт болно.”


                Артас  хамраа  тургин  уурсаж,  магадгүй  эцэг  маань  өөрийн  ард

                олондоо урвагч болж байна хэмээн бодсон ч үүнийгээ хэлсэнгүй.


                “Би  Утерыг  үүрэгт  ажилаас  нь  чөлөөлсөн.  Би  түүний  бүлгэм  дэхь
                эрх мэдлийг цуцласан. Түүнд ингэх эрх байхгүй. Аав хууртсан байна.”
                гэхэд,


                “Тэгвэл, чи эргэж очоод үүнийгээ түүнд өөрт нь тайлбарлах хэрэгтэй

                юм байна. Хэрэв чиний хэлж байгаа үнэн бол түүнд ойлгох боломж өг.
                Гэхдээ чи тушаал зөрчиж болохгүй.”


                Артас одойг хүйтэн харцаараа цохих мэт ширэв татаж хараад, Хэрэв
                чиний хэлж байгаа үнэн бол гэнэ ээ? Юу, хараал идсэн одой Артасыг
                өөрт нь худлаа хэлж байна гэж тойруугаар хэлээд байна уу? “Нэг зүйл

                дээр чиний зөв байсан. Захирагдах ёсны дэс дарааллыг цэргүүд чинь
                ойлгодог учраас тэд чамд үнэнч байдаг. Хэрэв тэд шууд тушаал авсан
                бол гэр рүүгээ буцахаас хэзээ ч тэд татгалзахгүй.” гээд тэрээр бодол

                болон эрүүгээ илж, түүний хэлсэн үг залууд нэг юмыг сануулж буйд
                баяртайгаар инээд алдав. “Тэгвэл гүйцээ! Бид тэгвэл зүгээр л тэдний
                буцах  замыг  үгүй  хийе.  Тэгвэл  тэд  тушаал  биелүүлээгүй  биш  --
                биелүүлэх аргагүй болсон болж таарна.”


                Мурадины  өтгөн  хоёр  хөмсгөө  нийлтэл  атиралдуулж,  “Чи  юу  гэнэ

                ээ?”


                Асуултын хариуд, Артас түүн рүү харж чоно адил маасайтал инээгээд,
                төлөвлөгөөгөө түүнд хэлэв.
   201   202   203   204   205   206   207   208   209   210   211