Page 210 - Артас Лич хаан
P. 210

Арван тавдугаар бүлэг


                Майхан  дотроо  хажуулдан  хэвтэх  Aртас  Мурадины  богинохон
                богинохон  боловч  хурдтай  алхах  чимээг  таньж,  дээш  харж  хэвтэв.
                Мурадин  юу  юугүй  майханых  нь  сөхөвчийг  хуу  сөхөж,  толгойгоо

                цухуйлган түүн рүү их л догширсон харцаар ширтэв. Тэд бие биенээ
                нилээн удаан ширтэлцсэний эцэст Мурадин толгойгоо огцом хаялаад
                атгаж  байсан  сөхөвчөө  газарт  чулуудаад  цааш  одов.  Бага  байхдаа
                сургуулилтын  илдийг  гараасаа  алдсан  тэр  мөчийг  Артас  хэсэг  зуур

                эргэн дурсав. Тэрээр хөмсгөө зангидсаар босч, цэргүүдээс зайдуухан
                Мурадины араас очив.


                Одой  ганц  ч  үг  цухуйлгалгүй  цааш  харж  зогссоноо,  “Чи  эрчүүдээ
                хуурч,  чиний  төлөө  тулалдсан  хөлснийхөнөөс  урвалаа!”  хэмээн
                Мурадин огцом хашгираад, хэдий намхан ч гэсэн Артастай нүүр тулах

                гэж  чадахынхаа  хэрээр  өөдөө  цоройв.  “Миний  сургаж  байсан  тэр
                залуу огт биш болжээ. Мөнгөн Гартны бүлгэмд элссэн миний мэдэх
                тэр хүн биш болжээ, чи. Хаан Теренасын хүү ийм байж таарахгүй.”


                “Би хэний ч хүү биш,” хэмээн Артас хажуу тийшээ нулимаад, доош
                бөгтийн  Мурадинтай  нүүр  тулан,  “Би  шаардлагатай  гэж  үзсэнээ  л

                хийсэн.” гээд,


                Мурадин  өөрийг  нь  цохих  нь  хэмээн  бодсон  ч  багшийнх  нь  уур
                бухимдал харин ч намдаж, түүнийг аргадах аястай болж, “Чамд чухам
                юу тохиолдоод байна вэ, Артас?” хэмээн сандарч, түгшсэн хоолойгоор

                зөөлхөн асуугаад, “Өш хонзон чамд тийм чухал байна уу?” гэхэд,


                “Намайг  тайван  байлгаж  үз,  Мурадин,”  хэмээн  Артас  архирах  мэт
                хэлээд,  “Мал’Ганис  эх  нутгийг  минь  ямар  болгосныг  та  нүдээрээ
                үзээгүй.  Тэр  гэмгүй  эр  эм  иргэд,  хүүхүүдийг  ялгалгүй  яргалсан!”
                хэмээн сүрдүүлэв.


                “Би  чиний  юу  хийснийг  дуулсаан,”  гэж  Мурадин  намуухан  хэлээд,

                “Танай  эрчүүл  архиндаа  халаад,  хэл  нь  суларсан  үедээ  таагүй  л  юм
                ярьж  байна  лээ.  Би  юу  бодож  байгаагаа  мэдэж  байна  --гэсэн  ч  би
   205   206   207   208   209   210   211   212   213   214   215