Page 211 - Артас Лич хаан
P. 211

чамайг  буруутгаж  чадахгүй.  Чиний  зөв,  би  тэнд  байж  нүдээрээ
                үзээгүй ээ. Ариун Гэрлийн ивээлээр, надад тийм шийдвэр гаргах хэрэг

                байсангүй. Гэсэн ч --нэг л юм болохгүй байна. Чи--” гэмэгц,


                Их бууны гал болон түгшүүрийн дохио түүний яриаг таслав. Мурадин
                Артас хоёрын зүрхний цохилт түргэсч, хоёул зэвсгээ атгаж баазын зүг
                эргэж  харав.  Цэргүүд  нь  зэвсэгэндээ  хүрэх  гэж  үймэлдэнэ.  Фалрик
                хүмүүстээ  тушаал  өгч  бархирах  зуур  Баелган  одой  нарыг  эмхэлнэ.

                Баазын цаанаас тулааны чимээ сонсдож, Артас бааз руу ойртох зуур үй
                олон тооны үл үхэгсэд довтолж байгааг харав. Тэрээр лантуугаа чанга
                атгажээ. Энэ удаагийн дайралт замд таарсан хэсэг бүлэг үхдлүүдийг

                бодвол бүрэн хэмжээний дайралт байлаа.


                “Харанхуйн Лорд чамайг ирнэ гэж хэлсэн,” гэсэн дотор зурам боловч
                Артаст  танил  болсон  хоолой  гарав.  Артасын  сэтгэл  баяр  хөөрөөр
                бялхав.  Мал’Ганис  энд  байсан  байна!  Чамайг  би  ямар  ч  шаргуу  бас
                ямар  цөхрөлтгүй  хайв  даа  хэмээн  бодов.  “Энд  чиний  аялал  дуусах
                болно,  жаал  минь.  Ертөнцийн  хамгийн  хүйтэн  оргилд  урхинд  орох

                чинь  энэ,  зөвхөн  үхэл  л  чиний  мөхлийн  дууг  дуулах  болно.”  гэж
                эзэнгүй Мал’Ганисын хоолой үгээ дуусгав.


                Мурадин  сахлаа  маажин,  ийш  тийш  маш  хурц,  соргогоор  харна.
                Баазын цаана тулааны дуу чимээ, орилоон сонстоно. “Энэ ч муугийн
                дохио  шүү,”  хэмээн  аливааг  чамлаж  хэлдэг  одой  нарын  сурсан

                зангаараа хэлээд, “Бид бүрэн бүслэгдсэн байна.”


                Артас амь тэмцэх мэт тулаан болж буй цэг рүү хараад, “Бид үүнийг
                хийж чадах л байсан,” гэж шивнээд, “Фростмурнтай байсан бол… бид
                чадах л байсан.”


                Мурадин гэнэт харцаа буруулан, “Дд, ддээ…залуу минь, би эргэлзээд
                байсан  юм,  илдний  талаар.  Бас  яг  үнэнийг  хэлэхэд  чамд  ч  гэсэн
                эргэлзэж байсан юм.” гэхэд,


                Мурадины хэлснийг тэр даруй ухаж ойлгосон Артас, “Та --та илдийг

                яаж олох замыг олсон гэж хэлэх гээд байна уу?”
   206   207   208   209   210   211   212   213   214   215   216