Page 201 - Артас Лич хаан
P. 201

Зургуудыг хараад Артас зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч, “Тэгвэл
                ихэнх  цагаа  ердөө  л  хайгуул  хийж  өнгөрөөсөн  юм  шив,”  гэхэд

                Мурадин “Бас судлаж өнгөрөөсөн.” хэмээн үргэлжлүүлэв.


                Артас тэмдэглэлийн дэвтрийг нь хааж, Мурадинд эргүүлэн өгөөд, “Та
                анх биднийг хараад үл үхэгсэд байна гэж бодсон ч тийм биш байсанд
                ихэд  гайхсан  харагдсан.  Та  нар  энд  ирээд  хэр  удаж  байгаа  вэ--  энэ
                газрын талаар хэр сайн мэдээлэлтэй болсон бэ?”


                Мурадин  аяганд  үлдсэн  сүүлчийн  махыг  шөлтэй  нь  хамт  оочоод,

                зүсэм талхаар аягаа цэвэрлэн арчаад, тэрийгээ ч бас идэв. Тэрээр бага
                зэрэг санаа алдаад, “Аах, би танай ордоны талхан цехийг их үгүйлж
                байна  шүү,  шинэхэн  барьсан  талх  сайхан  үнэртдэгсэн.”  гээд
                богцондоо  гараа  шургуулан  гаансаа  тэмтрэв.  “Чиний  асуултанд

                хариулахад,  яг  юу  гэдгийг  нь  мэдэхгүй  ч  энэ  газар  нэг  зүйл  байгаа
                гэдэг  нь  эртнээс  мэдрэгддэг  байсан  юм.  Энд  ямар  нэгэн  хүч  тэлсээр
                байгаа.  Энэ  хүч  улам  л,  улам  л  муу  болсоор  байгаа.  Би  тэгээд
                хайгуулын анги явуулья гэж аавтай чинь ярьсан юм, юу ч байлаа гэсэн
                тэр их хүч Нортрендэд ингээд зүгээр хэвтэж байж болохгүй.”



                Сэтгэл нь гэнэт түгшиж, зүрх нь хөөрсөн Артас арайхийн биеэ барьж
                байсан хэдий ч буурьтай царайлахыг хичээн, “Энэ тэгээд ард түмний
                минь эсрэг заналхийлнэ гэж хэлэх гээ юу, та?”


                Мурадин арагш налж, гаансандаа гал өгөв. Одой өвгөний нандигнан
                татдаг хуучны танил болсон тамхины үнэр харийн энэ газарт ч гэсэн

                хамрыг нь цоргиож Артаст таатай сэтгэгдэл төрүүлнэ. “Тийм ээ, тэгэх
                байх  гэж  бодож  байна.  Бас  энэ  нууцлаг  хүч  эдгээр  уршигт  үл
                үхэгсдийн нэг хэсэг нь байх гэж би таамаглаж байгаа юм.”


                Артас  юу  мэдэж  байгаагаа  одоо  л  түүнтэй  хуваалцах  цаг  нь  болсон
                хэмээн  шийдэв.  Ингээд  тэрээр  тосгоны  тариачдын  үхдэл  болж

                хувирсан  болон  тахалтай  тарианы  тухай  Мурадинд  ойлгомжтой
                бөгөөд  хурдан  хэлж  тайлбарлав.  Кел’Тузад  болон  Тахал  Тараагч
                бүлгэмийн  тухай,  хувирсан  тариачидтай  хайр  найргүй,  тулалдсан
                аймшигт  тулааныг,  бүгдийг  нь  ярив.  Энэ  тахлын  цаана  Дредлорд

                Мал’Ганис  гэгч  биеэрээ  байсныг  мөн  Нортрендэд  хүрч  ир  гэсэн  ад
   196   197   198   199   200   201   202   203   204   205   206