Page 198 - Артас Лич хаан
P. 198

бодож байгаа. Артас түүнийг энд байгаа хэмээн итгэхээс өөр аргагүйд
                хүрэв.  Өөр  арга  байсангүй.  Мэдээж,  түүнийг  энд  байхгүй  гэвэл

                Жэйнагийн зөв болж таарна. Үнэндээ тэр Мал’Ганис энд биеэрээ байг
                л дээ, тэрээр надад урхи бэлдсэн гэж бодьё. Эдгээр бодлын аль нь ч
                түүнд  таатай  санагдсангүй,  гэсэн  ч  энэ  талаар  ургуулж  бодох  тусам
                Артасын сэтгэл улам л түгшинэ.


                Эрлийн  хоёрдахь  долоо  хоног  хүртэл  бүх  юм  дажгүй  байлаа.  Артас

                өөртөө  шинэ  итгэл  найдвар  төрүүлэхийн  тулд  чиглэлээ  өөрчлөх
                хэрэгтэй болов. Тэд өөр зүгт чиглэлээ өөрчилж, толгойн туршуулууд
                их  хэмжээний  үл  үхэгсэд  өмнө  нь  байна  гэсэн  муу  мэдээтэй  эргэж
                ирэв.  Туршуулууд  энэ  хөлдүү  нутагт  үл  үхэгсэд  хэсэг  хэсгээр

                бөөгнөрсөн байна хэмээн мэдээлэв. Артасыг юм эргэцүүлж амжихаас
                ч өмнө түүн рүү болон түүний цэргүүд рүү гал нээлээ.


                “Нуугдаарай!” хэмээн Артас бархирахад, цэргүүд нь хамгийн түрүүн
                тараах  хаалт  руу,  мод,  хад,  цасан  хунгар  руу  хүртэл  шургацгаав.
                Дайралт бараг эхлэсэн шигээ тэр даруй намдаж, чанга дуугаар ингэж

                хашгирах сонсогдов.


                “Ай,  хараал  идмэр  гэж!  Та  нар  үл  үхэгсэд  биш  байна!  Та  нар  бүгд
                зүгээр үү?”


                Энэ хоолой Артасын танил болсон бөгөөд энэ бөглүү газарт сонсоно
                гэж төсөөлөө ч үгүй тэр хоолой байлаа. Тэрээр биеэрээ мэдэрч байгаа

                шиг  урам  зоригтойоор  тангарлаж  чадах  цорын  ганц  хүнийг,  түүний
                яагаад энд байгааг, юу хайж байгааг одоохондоо мэдэхгүй ч, урт удаан
                хугацаанд  нөхөрлөсөн  хуучны  андаа  таньсандаа  зөвхөн  догдлож
                баярласан хоолойгоор,


                “Мурадин?”  хэмээн  Артас  байдаг  хоолойгоороо  бас  байдаг  баяр
                жавхаагаараа дахин, “Мурадин Бронзберд, энэ чинь та юу?” хэмээв.


                Бахим  биетэй  одой  өөдөөс  нь  чиглүүлсэн  олон  бууны  цаанаас

                болгоожтойгоор  цухуйсаар,  шагайж  харав.  Үрчийтлээ  хөмсгөө
                зангидсан  түүний  царай  нүүр  дүүрэн  баярын  инээдээр  солигдож,
   193   194   195   196   197   198   199   200   201   202   203