Page 200 - Артас Лич хаан
P. 200
“Тэгэхээр,” хэмээгээд, багшийгаа хоолой давуулан хоолоо тасралтгүй
халбагадах хооронд, “та нар энд юу хийж явсан юм?” гэж асууж
амжлаа.
Мурадин зажилсан хоолоо хоолойгоороо давуулан, араас нь жаахан
нэрмэл архи гулгуулж, нөгөөхөө даруулаад, амаа шудран, “Залуу
минь, тэгэхээр чи сонс. Миний хэлэх юмыг чи хүн бүрт хэлж
болохгүй.” гэхэд,
Артас тиймээ гэх мэт толгой дохив. Усан флотын цөөн хэдхэн хүн
Артасын яагаад Нортрендэд ирснийг мэдэж байгаа. “Надад итгэж
байгаад талархаж байна, Мурадин.” гэв.
Одой түүний мөрөн дээр алгадаж, “Чи үнэхээр сайхан биетэй, эрүүл
чийрэг болж торнижээ. үнэхээр шүү, залуу минь. Чи энэ хүртэл, энэ
хаягдсан газар замаа олоод ирж чадсан юм чинь, чи биднийг энд юу
хийж байгааг мэдэх эрхтэй. Би домогт гардаг зүйлийг хайж байна.”
Түүнийг дахин жаахан нэрмэл балгаад, амаа шудран, үргэлжлүүлэн
ярьхад Артас нүдээ цавчин, сониуч зан нь улам хөдлөв. “Манай
хүмүүс дандаа ховор зүйлс сонирхдог байсныг чи мэднэ дээ.” хэмээн
Мурадин хэлэв.
“Нээрээн, тийм шүү.” хэмээн Мурадиныг Хайгуулчдын Холбоо гэдэг
юм байгуулах гээд учиргүй их хөөцөлддөг байсныг эргэн санав. Энэ
холбооны төв нь Айронфоржд байдаг, гишүүд нь эртний олдворуудыг
олох, мэдэх гэж дэвэн дэлхийгээр тэнэж явдаг. “Тэгэхээр та
Холбооныхоо ажилаар энд яваа байх нээ?”
“Ай даа, яг тийм. Би энд урьд нь зөндөө ирж байсаан. Судлахад
амаргүй газар шүү. Юу байгаа нууцаа барагтай бол дэлгэдэггүй,
тиймээс ч сонирхолтой байдаг байх” гээд тэрээр богцоо уудлан
тэмтэрч, ширээр ороосон нэг хуучны тэмдэглэл гаргаж ирээд, инээд
алдсаар Артас руу чулуудав. Хун тайж түүнийг авч, хуудсуудыг имэрч
үзэв. Тэнд зуу зуун амьтдын гар зурмал, газрын зургууд бас хуучин
балгаснуудыг тэмдэглэсэн байлаа. “Энд нүдээр үзээгүй газар олон
байгаа.”