Page 193 - Артас Лич хаан
P. 193
Түүнийг хүрээлсэн хүчирхэг аура мэдэгдэм байлаа. Жэйна түүний
аагьтай, хүчирхэг энергийг бараг ил мэт харж байв. Зөнч түүн рүү
ойртож, нэг гараа мөрөн дээр нь тавив. Жэйна түүний нүд рүү нь
ширтэж, балмагдав.
“Чи хүн ардаа авч баруун зүгт зорчиж, эртний Калимдорын нутагт
хүрэх хэрэгтэй. Зөвхөн тэнд л чи харанхуйн хүчтэй тэмцэж, энэ
ертөнцийг дайны галаас аварч чадна.”
Нүд рүү нь ширтээд Жэйна түүний зөв болохыг мэдэв. Түүнийг
эсэргүүцэх, түүнд тулгах ямар ч шаардлага үгүй байлаа-- гагцхүү
зөвхөн үнэнийг хэлж буй нь түүний харцнаас эхлэн Жэйнагийн бие
дотор хүртэл мэдрэгдэж байв.
“Би--” хэмээн хүндээр санаа алдаад, өөрийнх нь хайрласан бас одоо ч
гэсэн хайрласаар байгаа хүний хийсэн махан овоолго, аймшигт
яргалалыг дахин харж, толгой дохиод,
“Би таны хэлснээр хийх болно.”
Харин миний Артасыг сонгосон хувь заяанд нь даатган орхиоч. Өөр
арга байхгүй.
“Хүмүүсээ бүгдийг нь цуглуулахад цаг хэрэгтэй, тэднийг өөртөө
итгүүлэхэд цаг хэрэгтэй.”
“Чамд цаг бага үлдсэн. Ихэнх цаг хугацаа чинь аль хэдийн дэмий
үрэгдсэн.”
Жэйна эрүүгээ тулан, “Би юу ч хийлгүйгээр явж чадахгүй ээ. Та
миний талаар ихийг мэддэг юм бол үүнийг ч гэсэн мэдэх ёстой.”
Юутай ч зөнч хэрээ бага зэрэг санаа нь амарсан мэт инээмсэглээд,
Жэйнагийн мөрийг атгаж, “Хийх ёстой гэсэн бүхнээ хий харин удаан
саатах хэрэггүй шүү. Цаг хугацаа урсаж байна, удвал улам л аюултай
болно.”