Page 192 - Артас Лич хаан
P. 192
үхдлүүдийг хамгаалж хэрээг хөөх гэсэн боловч жамаараа болж буй
ганц зүйл энэ шүү дээ хэмээн ухрав. Хүний эмзэг сэтгэлийг хамгаалж
байна гэж хэлэхэд ч шалтаг олдохгүй байлаа. Тэрээр хэрээг хэсэг
ширтээд нүд нь бүлтийв.
Хэрээ газардмагцаа дүрсээ хувиргаж, ганц хоромын дотор улайд
шунасан хэрээ байснаа хүн дүрстэй болж хувирлаа. Жэйна түүнийг
танимхайран уулга алдаж,-- түүний өмнө нь хоёр ч удаа харсан нөгөө
зөнч болохыг мэдэж,
“Та юу!” гэлээ. Хүн болсон хэрээ толгойгоо өндийлгөн, түүн рүү
жигтэй инээмсэглээд, би ч гэсэн чамайг таньж байна хэмээн үггүйгээр
хэлэх мэт санагдлаа. Энэ бол түүнийг харж байгаа гурав дахь
тохиолдол—нэг удаа түүнийг Антонидастай, дараа нь түүнийг
Артастай ярьж байхыг харсан. Дээрх хоёр тохиолдолд тэр хоёуланд нь
үл үзэгдэх шившлэг хийсэн байсан хэдий ч түүнийг алинд нь ч, бүр
хэсэг зуур ч мэхлэж чадаагүй нь илэрхий болов.
“Энэ нутагт үхдэл хэсэгтээ л хоргодохгүй байх, гэсэн ч хууртах
хэрэггүй ээ. Чиний хун тайж хөлдүү умардаас зөвхөн үхлийг л олно.”
Түүний ширүүн үгэнд эвгүйцсэн Жэйна арагш жаахан ухраад, “Артас
өөрийнхөө зөв гэснээ л хийж байгаа.” Тэрээр зөв үг хэлсэн гэдгээ
сайн мэдэж байв. Артас ямар ч буруутай эвсэл зөвтэй бай,
Стратголмыг хомроглон сөнөөх бол цорын ганц зөв зам гэж тэр бат
итгэсэн байсан.
Зөнчийн харц зөөлөрч, “Магтууштай юм, тийм байж магадгүй,” гэж
хэлээд, “түүний улайрал өөрийг нь хөнөөх болно. Энэ бүхэн одоо
чам дээр бууж байна, залуу удган.”
“Юу? Над дээрээ?”
“Антонидас намайг няцаасан. Теренас Артас хоёр ч гэсэн. Хүн
төрөлхтөн болоод ид шидийн бүх удирдагчид жинхэнэ үнэнээс нүүр
буруулсан. Гэхдээ чамайг тэгэхгүй гэж би найдаж байна.”