Page 225 - Артас Лич хаан
P. 225
Арван зургадугаар бүлэг
Aртас хамт явсан цэргүүдтэйгээ гүйсээр хуаранд эргэж ирэхэд түүний
эзгүйд тулаан огт намдаагүй шинжтэй байв. Тулалдаж үлдсэн
цэргүүдийнх нь тоо цөөрсөн ч цогцосууд нь алга байлаа. Түүний
талаас тулаанд үрэгдсэн цэргүүд нь дредлордын тушаалаар үхлээс
сэрж, тэдний эгнээг зузаатгахгүй байна гэхэд тэр итгэхгүй байв.
Өтгөн хар цусанд будагдсан дуулгатай Фалрик түүнийг хармагцаа,
“Хун Тайж Артас!” хэмээн хашгирч, “Бид чадахаараа тогтоолоо, харин
--, ингэхэд Мурадин хаана байна? Бид цаашдаа тогтоож дийлэхгүй нь!”
“Мурадин үхсээн,” гэж Артас хэлэв. Мурадины оронд илд байгаа гэсэн
бодол төрөх нь эвгүй боловч нөхцөл байдлыг бага ч болов намжаана.
Гэсэн ч залуугийн зүрхэн дэхь шаналал дундрахгүй байв. Мурадин
өөрийн биеэр хараалын төлөөсийг төлсөн, гэхдээ Мал’Ганисыг
хөнөөж чадвал түүний төлөөсийн хэрэг гарна. Артасын ойлгосноор
тэр бүгдийг мэдэж байсан болохоор өвгөн одой ийм төлөөсийг
зөвшөөрөх байсан хэмээн Артас бодов. Тасралтгүй цувах үл
үхэгсдийн урсгалыг сум тоолон буудаж байсан Мурадины эрчүүл
удирдагчийнхаа үхлийг дуулаад ихэд айж, цочирдов. “Түүний үхэл
дэмий байх учиргүй. Сэтгэлээ барь, ахмадаа. Дайсан хүчирхэг
Фростмурнын өмнө удаан тэсэхгүй!” гээд,
Тэднийг харсаар байтал Артас тулаан ид оволзож буй цэг рүү дайран
орж, Фростмурнын сүр хүчийг харуулж, цэргүүдийн нүүрэнд тодрох
үл итгэсэн царайг нь угаах мэт арилгав.
Урьд нь Фростмурнын хашигдаж байсан хөлдүү мөсөн хонгилд
хаягдаж, мартагдан хоцорсон өөрийн лантуугаар ямар ч зэвсгээс илүү
сайн тулалдана гэж боддог байсан бол Фростмурныг атгаснаас хойш
харьцуулах зэвсэг орчлонд үгүй болсон мэт санагдана. Фростмурн
түүнд ямар нэгэн зэвсэг гэхээс илүү хүрэхийг хүссэн газарт нь хүрдэг
түүний сунадаг гар мэт л санагдав. Тэрээр илдний хэмнэлийг тэр
даруй олж, ургацын талбай дээрх өвсний иш хадах хадуур адил үл
үхэгсдийг чөлөөтэй хяргаж байлаа. Ямар тэнцвэртэй, ямар төгс зэвсэг