Page 226 - Артас Лич хаан
P. 226

түүний  гарт  байна  вэ.  Нэг  далайлтаар  гаулын  мөрнөөс  толгойг  нь
                салгаад, арагшаа цавчиж ард байгаа араг ясны ясыг нь бутраав. Дахин
                нэг хэмнэлтэй цавчилтаар гурав дахь дайсныг унагав. Дайсан дундуур

                зам яран урагшлахад үхдэл болсон өмхий цогцосууд нь хоёр талаар нь
                замын хашилт мэт тэрийн унана. Дараагийн цавчих дайснаа хайх зуур,
                өөрийг  нь  гайхсан  харцаар  нүдээ  бүлтийтэл  ширтэж  буй  Фалрикыг
                олж  харав.  Түүний  царайд  эмээсэн  төрх  ажиглагдана,  харин  --
                цочирдсоных  уу  эсвэл  айсных  уу?  Мэдээж  тэр,  тулааны  гарамгай

                чадварыг  нь  бишрэн  сэтгэлээ  илэрхийлж  байгаа  нь  илт.  Фростмурн
                түүний гарт эргэлдэх бүхнийг чадагч хүч байлаа.


                Салхи ширүүсч, том том ширхэгтэй цасан шуурга хүчтэйгээр шуурч
                эхлэв.  Цасан  шуурга  ширүүссэн  ч  Артасын  хөдөлгөөний  хэмнэлд

                өчүүхэн  ч  жаахан  саад  болохгүйг  Фростмурн  батлана.  Дахин  дахин
                илд  улам  л  оновчтой  болж,  тэр  тоогоор  үл  үхэгсэд  газар  шороотой
                нэгдэнэ. Эцэст нь, дайсны хөл гар болсон явган цэргүүдийг нь хиар
                цохив. Одоо толгойлогчтой нь тооцоо бодох цаг болсон.


                “Мал’Ганис,  чи  муу  хулчгар!”  гэж  Артас  бархирахад  жихүүн  улих
                салхиар  саадгүй  хүргэгдэх  түүний  хоолой  өөрийнх  нь  хоолойноос

                ондоо  болсон  мэт  сонсогдохыг  анзаарав.  Энэ  юуны  хоолой  болохыг
                тэр  мэдэж  байв.  Энэ  бол  Фростмурнын  хоолой.  “Гараад,  наашаа!  Чи
                намайг  энд  ирж  чадах  уу  гэж  дооглосон,  одоо  гарч  ирээд  надтай
                тулалдаач!”


                Ад чөтгөрийн лорд тэнд үнэхээр байсан байв, тэрээр Артасын сүүлд

                харснаас  илүү  том  биетэй  болсон  мэт  нүсэр  амьтан  гарч  ирээд  хун
                тайж  руу  баясалтай  нь  аргагүй  худлаа  инээв.  Тэрээр  урт  сүүлээ
                шарвалзуулсаар,  далавчаа  дэвээд  бүтэн  биеэрээ  босч  ирэв.  Түүнийг
                ердөө  хуруугаа  хөдөлгөхөд  цэргүүд  нь  нам  гүм,  хөдөлгөөнгүй
                болов.



                Энэ  удаад  Артас  дредлордын  аймшигт  царай,  төрхнөөс  эмээсэнгүй.
                Тэрээр  өөдөөс  нь  эгцлэн  ширтэх  мөртлөө  юу  ч  дуугаралгүйгээр
                Фростмурнаа өргөхөд илдэн дээрх шигтгэсэн шившлэгүүд тэр аяараа
                тодров.  Мал’Ганис  илдийг  таньж,  хөмсөг  зангидан  хөх  уруулаа  үл

                ялиг хазаад,
   221   222   223   224   225   226   227   228   229   230   231