Page 222 - Артас Лич хаан
P. 222
“Энэ газрын савдагаа, чамайг би дуудаж байна одоо,” гэж хэлээд
амнаасаа хүйтэн уур савсуулан, дахин савсуулсаар, өөрийг нь хүлээн,
мөсөн бүрхүүл дотроо дүүжлэгдэн буй Фростмурн руу дөхөж очлоо.
“Чи юу ч байсан, сайн эсвэл муу эсвэл аль аль нь ч байсан хамаагүй ээ.
Би чамайг байгааг мэдэрч байна. Чи намайг сонсож байгааг би мэдэж
байна. Би бэлэн. Би ойлгож байна. Одоо би чамд хэлье –хэрэв чи л
надад ард түмнээ аврахад минь туслаж чадах юм бол би юугаа ч
өгөхөд бас ямар ч төлөөс төлөхөд бэлэн байна.”
Хэсэг хугацаанд, үгүй ээ, удаан хугацаанд юу ч тохиолдсонгүй, ямар ч
хариу алга. Магадгүй сүүлийн хэдэн өдрүүд шиг цаг хугацаа түүний
хувьд зогссон мэт хэвээрээ байгаа байх! Артас догдолсондоо
тасралтгүй амьсгалж, амнаас нь гарсан амьсгаа тэр даруйдаа цагаан
уур болж сарниад, дахин амьсгалахад дахин л сарнина, хүйтэн хөлс
хөмсөг рүү нь цутгаж эхлэв. Тэр байдаг бүхнээ өгсөн --гэсэн ч
хүсэлтийг нь хүлээж авахгүй байна гэж үү? Тэр дахиад л
бүтэлгүйтлээ гэж үү?
Удалгүй түүний догдолсон амьсгааг зогсоож, гөлгөр мөсөн гадаргуу
доод талаасаа цуурч эхлэв. Цуурсан ан цав дээшилсээр мөсөн
бүрхүүлийн зүрхэн дунд байсан илдийг Артас бүрэн төрхөөр нь
хальт ажиглав. Гэнэт чих дөжрөм чанга дуу агуйг дүүртэл цуурайтаж
залуу чихээ дарсаар арагш зүгээ алдан алхав.
Илдийг барьж байсан мөсөн бүрхүүл зад тэсэрч, хурц мөсөн
хэлтэрхийнүүд тал бүр тийш шидэгдэж, агуйн доторх бүхнийг нялан,
нэвтрэшгүй мэт хатуу чулуун шал болон эрдэнийн чулуун судалтай
ханан дээр хэрцгийгээр зоогдов. Артас өвдгөө нугалж доош сууж
амжсан ч хуягласан бээлийтэй гараа урдуураа өргөж нүүрээ
хамгаалаагүй бол мөсөн хэлтэрхийнүүдэд битүү шивүүлэх байв. Энэ
зуур тэрээр гэнэт Мурадины муухай хашгирахыг сонсов.
“Мурадин!”
Тэсэрсэн мөсөн хэлтэрхийнүүдийн долгион одойг хэдэн метрийн
цаана унатал авч шидсэн байлаа. Тэрээр одоо хүйтэн чулуун шалан
дээр гэдэсэндээ аварга том мөсөн жад нэвт зоолгуулаад, цус алдсаар,